Гимнастикийн бэлтгэлийн төвийн газрын маргааныг шийджээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 23

Монголын гимнастикийн холбооны Бэлтгэл сургалтын төв заалны суурьт тулгаж, барилга барихаар суурийн нүхийг ухаж, барилгын ажил эхлүүлэхээр дайрч байсан газрын маргаан дуусгавар болсон талаар Монголын гимнастикийн холбооноос мэдэгдлээ.

Тус холбооныхон "2011 оноос тал бүрийн оролцоотой 13-14 жилийн турш тэмцэж, дайралт, давшилт, байцаалт, уулзалт, хурал, магадлал, шинжээч, Захиргааны шүүх, Иргэний хэргийн шүүх, Засаг захиргааны хандаж болдог бүх л субъектэд хандаж байсны хэрэг гарлаа. Одоо нийтийн эзэмшлийн газар болгож тохижуулах л үлдлээ... Осолын гарц гээд хийх, хэрэгжүүлэх зөндөө зүйл байна. Энэ газраар дуусах болоогүй. Үргэлжүүлээд явах газар, объектууд байгаа тул идэвхтэй, сонор сэрэмжтэй байна уу" гэсэн тайлбар, мэдээллийг өглөө.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(103.212.118.196) 2024 оны 09 сарын 23

Барилга барихаар дайрч байсан этгээдийг ил болгож хэрэгмүүсгэх хар дэвтэрт архивлах ёстой. Хожмын өдөр яллах болно.

0  |  0
Top