Цагдаагийн ерөнхий газраас Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуультай холбоотой бүртгэгдсэн гомдол болон холбогдох хууль тогтоомжийн талаар өнөөдөр /2024.09.25/ мэдээлэл өглөө.
Мэдээллийн үеэр "Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдөр энэ оны 10 дугаар сарын 11-ний өдөр болно. Нийт 2230 санал авах байр ажиллах ба эдгээр санал авах байруудад цагдаагийн алба хаагчид ажиллана.
Энэ оны 8 дугаар сарын 27-ний өдрөөс 9 дүгээр сарын 16-ний өдөр хүртэл хугацаанд авилга, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцогдож байсан эсэх лавлагааг нийт 19239 хүнд олгоод байна.
9 дүгээр сарын 25-ний байдаар сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн нийт 58 гомдол, мэдээлэл бүтгэгдсэн байна. Үүнээс зөрчлийн шинжтэй 49, гэмт хэргийн шинжтэй 9 гомдол мэдээлэл ирсэн. Гэмт хэргийн шинжтэй 9 гомдол мэдээллээс хэрэг бүртгэл нээхээс татгалзах саналтай прокурорт шилжүүлсэн 2, харьяаллын дагуу ТЕГ-т шилжүүлсэн 1, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа 6 гомдол мэдээлэл байна" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 0 )