Шилдэг 15 жолоочийг “Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр”-т хамрууллаа

2024 оны 09 сарын 25

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын харилцаа хандлага, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Уран жолоодлого” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээнд  нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 11 ААНБ-ын 16 багийн 85 жолооч оролцов. Тэмцээнд оролцсон жолооч нарын ур чадварыг үнэлэхээс гадна ажлын өдрийн бичлэгийг хянаж, бэлэн мөнгө авсан эсэх, зогсоолгүй газар зогссон эсэх, тамхи татсан эсэх ёс зүйн алдаа гаргаагүй байхыг гол шалгуураа болгосон юм. Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, үйлчилгээний салбарт манлайлал үзүүлж, ур чадварын тэмцээнд тэргүүлсэн 15 жолооч “Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр”-т хамрагдахаар боллоо.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр “Түрээслээд өмчлөх орон сууц хөтөлбөр”-т хамрагдах эрхийн бичгийг гардуулсан юм. Тэрбээр энэ үеэр “2024 онд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгосон. Парк шинэчлэлийн ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, ирэх долоо хоногоос том оврын 31 автобус үйлчилгээнд явж эхэлнэ. Цаашид олон жил үр бүтээлтэй ажилласан үйлчилгээний болон хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэнэ” гэдгийг онцолж байв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тт(66.181.168.82) 2024 оны 09 сарын 25

автобусны жолооч нарыг уран жолоодлогоор бус замын дүрэм, горим барилт, харьцаа гэдэг ч юм уу өөр хэлбэрээр шалгаруулахгүй бол өөрсдийгөө Шумахер мэт ойлгоод шүлжин давхиад аюул болж байгаа шүү

0  |  0
Top