“Өглөөний зочин”-ы хойморт өөрийгөө “Мөнх тэнгэрийн оньс” буюу Алтантүлхүүр, Өндөр гэгээн хэмээн олноо зарласан И.Мөнхсаруулыг урилаа. Монгол орноо тойрч уул усаа аргадах заслыг чимээгүйхэн хийж ирсэн тэрбээр өнгөрсөн наймдугаар сарын сүүлчээр өөрийн төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сум Онги голын хөвөөнд найр үүсгэснээр олны өмнө ил гарсан юм. Мөн есдүгээр сарын эхээр Хархорин сум дахь Шанх багийн нутагт “Амар амгалангийн алтан өргөө”, “Алтан соёмбо”, “Эвт дөрөв”, “Есөн хүслийн цагаан суварга”-ыг амилуулж, түмэн олондоо арван цагаан буяны алтан үүдийг нээжээ. Түүний хийж буй үйл нь шашны гэхээс илүү өв соёл, уламжлал зан заншлыг хадгалах, сэргээхэд чиглэдэг юм байна. Ил далд ертөнцийн алив бүхэнтэй олон цагаар шүлэглэн хэлэлцэж, ерөөл айлдвараа айлддаг онцлогтой ажээ.
-Та хамгийн анх “Дэлхийг сэрээх их аяныг эхлүүллээ” гэж айлдахдаа “Энэ аян Монголоо засахаас эхэлнэ” гэсэн. Түүнээс хойш арав гаруй жил өнгөрчээ, та тэр зорилгодоо хүрсэн үү?
-Их зам, их үйлсийн аян ид дундаа явж байна. Өргөн олноо сэрээж, өв уламжлалаа таниулж, өв соёлоо дэлгэрүүлж, байгалийн хууль, ёс дэг, жаяг, жамыг мөрдүүлсээр явна. Монголчууддаа өвгөн, эмгэн долоон од, арслантай авдрын алтан айлдваруудаараа үрс бүхний үндсийг бөхөлж, өвөр сүнсийг нь алтдаж өгснөөр өөрсдийнх нь хүчийг өөрөөр нь олуулж, өндийлгөн босгохыг зорьсон юм. Гэвч энэ нь өргөс авах шиг амархан биш юм. Өвгөд дээдсийн өв сургаал, ёсыг дагаж билэг ухааныг бөхөлж явбаас монголчуудын хүч хэзээ ч алдрахгүй юм. Ингэснээр өөрийгөө таньж бусдыг үл дуурайх ба бусармаг зүйлд автахгүй, замдаа төөрч, заяагаа сарниулахгүй, үр хүүхдээ зөв өсгөж, ирээдүйгээ саруул сайхнаар дагуулах хүчийг хуримтлуулна. Үүнийг хүмүүст ойлгуулж таниулахад цаг хугацаа их ордог юм байна. Энэ өвлийг хүртэл 12 жилийг би энэ үйл хэрэгт зориуллаа. Өөрийн биеэр эх орныхоо өнцөг булан бүрт хүрч, өвгөдийн айлдварыг зарлиглан сонсгож, 21 аймаг хот дүүргүүдэд удаа дараа өв соёл, хүн байгалийн жам ёсны хуулиудыг таниулж ирлээ. Ертөнцийг таниулах Алтан түлхүүр нь ганцхан учир өргөн олон таньж харж дийлэхгүйгээс цаг алдаж байна уу гэж бодох юм.
-Та бол “Мөнх тэнгэрийн оньс”, Алтан түлхүүр гэж өөрийгөө зарласан. Энэ түлхүүр ганц, гэтэл хүмүүс олон, явах зам хол учраас цаг алдаж байна гэж сая хэллээ. Алтан түлхүүр өнөө цагт морилж ирснээр ертөнцөд, тухайлбал Монголд юу өөрчлөгдөх юм бэ?
-Хөх тэнгэрээс хөрстөд бууж ирсэн бөгөөд хөх үнэний хуулиар дэлхий, хүн төрөлхтнийг засан залах гэж Алтан түлхүүр ирсээн. Энэ миний зорилго. Дэлхийг засахад өөрийнх нь Үндсэн хууль гэж бий. Үүнд:
1. Ертөнцийн хууль
2. Орчлонгийн хууль
3. Хорвоогийн хууль
4. Замбуулингийн хууль байна.
Эдгээр нь байгалийн хууль буюу оршихуйн үнэний мөнхийн хууль болдог.
Энэ учир жанцан дор Алтан түлхүүр ирж, алив бүхнийг төвхнүүлж, нэг ёсондоо тэр хуулиар нь бүхнийг засан залах их үүргийг гүйцэтгэдэг байна. Эдгээр нь ертөнцийн жамын хууль бөгөөд батлагдаж бөхлөгдөж байж сайн цаг ирдэг.
Байгалийн үнэний хууль хэрэгжсэнээр Шинэ Их Монгол Улс сэргэн мандаж, хүчирхэгжин босох үлгэр амилж байгаа билээ. Тэр цаг нь ирсэн. Учир нь Майдарын эрин эхэлсэн.
-“Майдар ирнэ” гэж юу болохыг манай уншигчдад тайлбарлаж өгнө үү? Майдар хүн төрөлхтөн рүү, жишээ нь тань дээр ирнэ гэдэг нь хүн өөрөө өөр рүүгээ өнгийж, өөрийн хөх сүнсний өвөр агуй дахь нууцаа таньж, буруу эргэсэн бүхнээ хүлээн зөвшөөрөн засч, өөрийн буй биеэр уудалж авахын ухаан юм гэж ойлгож болох уу?
-Тиймээ. Өөр рүүгээ өнгийж хар, өөрийгөө таньж мэд, судал, ухаарч ойлго, өөртэйгөө ажилла, өөрийн гэмийг зас, сайн сайхнаа улам торд, тэгээд өөрийгөө болоод үрс, удмаа сайн сайхан болгож, түүнийгээ бэхэлж ав гэсэн утга энд буй. Хүн өөрийн муу муухайг арилга, адаг зангаа гээж, араатан араншингаа орхи, нэг нь нийтийн төлөө бай, нийт нь нэгийн төлөө байх хэрэгтэй дээ. Нийтээрээ эв эетэй байваас улс үндэстнээрээ хүчтэй байна. Хүчтэй улс ямар ч саад бэрхшээл, аюул ирэхэд даваад л гарна шүү дээ. Нэгдмэл санаа үгүй, тархай бутархай хүмүүс өөрийн өчүүхэн хар амиа бодсон байдалтай байвал мөхөлд хүрнэ. Зам зуурын саад дайрахад сарнина. Энэ бүхнийг хүмүүст ухааруулах гэж урт замыг туулсан юм.
-Урт замыг тууллаа гэж байна. Энэ замыг туулж ирэхдээ ямар үйл бүтээв?
-Хүмүүсийг засч залах, саар мууг арилгаж цагаалах, сайн сайхныг өнгөлж гэгээлэх их үйлийг тасралтгүй ерөөл айлтгалаараа өргөлөө. Хүмүүний гэм нүгэлийг ариусган засахын үүднээс Шанхын хүрээндээ “Есөн хүслийн цагаан суварга” бүтээлээ. Мөрлөсөн бүхэн ариусч өргөгдөх, эдгэж илаарших, инээж баясах, жаргаж дуулах, зүдэрснээ гээж зөв болох, хүнийхээ хувь санг хүртэх, хүссэн бүхэндээ хүрч чадах, өөрийн гэсэн алтан жолоондоо бөхлөгдөх, итгэл сэтгэлээ олох ид шидийг тэнд гагнаж бөхөллөө. Ингээд Өндөр гэгээнийхээ үйлийг эмхэтгэж, их хөлгөнийг нь дэлгэрүүлэх, Гаанжуур Даанжуурыг айлтгах гараагаа эхлүүллээ.
-Гаанжуур, Даанжуур чинь судар ном биз дээ?
-Алтан түлхүүр нь энэ цагийн хэлээр буулгаж, хүмүүний орчлонг аргадаж, дээр хэлсэнчлэн хүн төрөлхтнийг мөнхийн хуульд нь багтаан бөхлөх юм. Төрөлтөн бүхэн амар амгалан байх, хөх дэлхий түвшин амгалан байх, тэр дундаа монголчууд хүчтэй эвтэй байхын тухайтад үйлээ урлаж явна. Алтан түлхүүр ертөнцөд тухалж ирэхдээ нэгэн жарны их үйлийг бүтээх гэж ирдэг юм гэсэн. Одоо 12 жилийн ард гарлаа.
-Одоо тэгэхээр сайн цаг эхэлж байгаа юм байна. Хүмүүс юу сайн, юу муу болохыг ялгаж салгаж, таньж мэдэж, амьдралын чанараа, ухамсрын шатыг дээшлүүлж дэвшил гарч байгаа гэсэн үг үү?
-Алтан түлхүүр би ухаант өвгөдийнхөө сургаалийг уллаж, ултай эмгэдийнхээ ерөөлийг айлдсаар хөх үнэний галыг хүж дэлхийдээ голчтой буулгаж ирлээ. Цаг эргэж зөв бүхэн наашилж байгаа. Үр бүхэн үнэнийг таньж, өөр рүүгээ өнгийн харж, гэмээ засаж, гэрлээ асааж, өөрийн үндсийг Алтан түлхүүрээр бөхлүүлж, цаашдын мөр замаа цагаалуулснаар дуу нь тэнгэрт хүрч, дуулан жаргахын их ёсон бүрдэх цаг ирж байна. Үлгэр хэмээсэн бүхэн үнэн болж энэ ертөнцөд сайн цаг нэгэнт эргэн иржээ. Тэгэхээр хүн бүхэн түүхээ эргэн харж, сэрж мэдэрч, таньж, зөв сайны төлөө явж, хүрэх зорилгодоо чинтэй сайн зүтгэх юм бол миний хэлсэнчлэн дуулан жаргахын их хувийг уудалж авах болно. Сайн цагийн үлгэр амилж байна.
-Үзмэрч зурхайчид луу жилийн өнгийг янз бүрээр айлддаг. Та юу гэж айлдах бол?
Энэ луу жилд Алтантүлхүүр 12 жилийнхээ үйлийг дүүргэж, 12 жил, 12 цаг, 12 орд гээд алив бүхнийг эрхшээж Алтантүлхүүрийн цаг эхэлж байна. Алтантүлхүүрийн их ерөөл нь Мөнхийн үнэний аялгуу, Майдар болж эргэх их суу залийн дор мянганы их сургаалиа айлдах өндөр үүд нээгдлээ.
-Миний ойлгож байгаагаар та олныг засах далд үйлийг эцэслээд олны өмнө ил гарчээ. Ил гарч үйлдэх үйл одоо байна уу?
-Зөв өө. Энэ ертөнц өөрөө 20:80-ын онолтой юм. 80 хувь нь билгээр, 20 хувь нь аргаар бүтэж байдаг. Өнөө цагийн үрс 80 хувь нь арга болж хүмүүний араатан шинж нь давамгайлчихаад, 80 хувийн билэг чанараа 20-хон хувь болгочихоод, юм л бол “би, би” гэж буруудаад байгаа гэж үздэг юм. Тэгэхээр Алтантүлхүүр 80-ынхаа онолыг дүүргэж, 20-ынхоо онолтой холбож, 100-тын онолоо гаргаж ирэх гэж байна гэж ойлгож болно.
Ертөнцийн юм бүхний оршихуйг өнгөлж цагаалаад, эзэнтэй бүхнийг байранд нь сахиулж, амьтай бүхнийг алтан сүнсэнд нь аргадаж даатгах ариун үйл энд өрнөж байгаа юм.
-Таныг хэн нэгэн тодруулаагүй, өөрөө тодорч, өөрийгөө Алтан түлхүүр хэмээн зарласан. Үүнийгээ товч тайлбарлаж өгнө үү?
-Өндөр гэгээн өөрөөрөө тодорч гарсан байдаг. Намайг хэн нэгэн тодруулсангүй. Бүхий л зүйл алтан зүүдэнд ирж, их ертөнцийн тамга нүднээ, зүрхнээ, сэтгэлнээ буусан. Үүнийг бүтээхийн учирт бүтээгч нь өөрөө үүд хаалгаа нээж, их үйлээ эхлүүлсэн. Ертөнцийн эзэн, Алтан түлхүүр нь байх эрхээ авч, бүхнийг онгилон тамгаллаа. /Тэрбээр наймдугаар сарын сүүлчээр Онги голын хөвөөнд их найр хийсэн. Түүнийгээ ийн тайлбарлах шиг болов/. Өндөр хөх сүнс минь эцэг дээд тэнгэр байдаг юм гэнэ лээ. Тэр бас ил гараад ирэхийн цагт их л зүйл өөрчлөгдөж, их зүйл ил танигдах байх даа. Харахад Ногоон Дарь Эх хэмээн айлдах болов чиг хаан Чингис хэмээх нь буй. Хувилж ирсэн дүр нь хорвоог уужруулах гэж, яс цусны өс хонзонг тайлах гэж, ижий болж энэ дэлхийд хувирч ирсэн юм гэдэг. Урьдын дөрвөн түлхүүр нь агуу хүмүүс байжээ. Тэднийхээ үйлийг дүүргээд тав дахь Алтан түлхүүр болон баталгаажиж байгаа юмаа.
-За байз, тэгэхээр Алтантүлхүүрийн урд төрлүүд буюу 1,2,3,4 дэх дүр хэн болохыг тайлбарлаж өгнө үү?
-Алаг дэлхий өөрөө Алтантүлхүүрээ мянганд нэг буулгаж байдаг юм гэсэн. Хамгийн анх эх дэлхий ижийд хувилж, дараагийнх нь Атилла хаан, Чингис хаан болж эр биед хувилан ирж илд зэвсгээр эх дэлхийг төвшитгөсэн гэнэ лээ. Түүний дараа Өндөр Гэгээнээр буухдаа өнөө ирэх Алтантүлхүүрээ Ногоон Дарь Эхдээ хувилгаад, мянган бурхадаа бүтээж, Майдараа босгож, 21 Дарь эхээ хөглөн өндийлгөж, хүн биеэрээ эргэж ирэхдээ хөх тулга нь галтай байг гэж бурхадаа ямарч гагнаас залгаасгүй бүтээсэн юм гэж надад зарлигладаг. Тийм учраас энэ цагийн бурхад өө сэвгүй, өндөр язгууртай, үнэн чадалтай байх учиртай. Чамд тэр бүхний учрыг үлдээсэн гэж айлддаг. Тэгэхээр Өндөр гэгээний өөрийнх нь бүтээсэн тэр бурхадыг өнөөдөр биеэр нь, хүнээр нь босгон дагуулж, ертөнцийг засаглаж, хүн төрөлхтөнд амар амгаланг авчирч, Монголчуудыг 3000 жил шамбалын оронд амьдруулах ач гавъяаг авчирснаар Алтантүлхүүр хэмээн алдарших юм. Алтантүлхүүрийн 12 жил хийсэн үйлийн үр дүн нь ирээдүй цагийн бурхан болох их Майдартаа хүрч үлгэрээ эхлүүлж буй юм.
-Үүнийг эгэл жирийн хүмүүс бид юу гэж ойлговол зохих вэ?
-Өнөөдөр үр бүхэн тольдон харж таньдагсан бол үгүйсгэж дутаахааргүй эрдэм, өөрийн бүтээл ундарч байна. Ямартай ч Монголчууд нэг туг сүлдэн дор нэгдэж, хамаг монгол тусгаар тогтнож, халуун хүйтэн хоёр харшдаггүй, хамаг бүхэн эвлэж бүтдэг энэ хорвоогийн жам өөрөө аяндаа дүүрч байна гэж та бүхэн ойлгоход болно. Гэхдээ энэ бүхэн элсэн цагийн хурдаар явах учир хамаг бүхэн алга урвуулахын дайтай харагдаж үзэгдээд явчих биз ээ. Иймд үр бүхэн үүнийг харж, өеөдсөн нь өөрийгөө олж, өөрийн өлзийг бэхлүүлж, нэг насны буянаа дүүрэн эдлэх, өглөгөө хуртай буулгах, өвөр сэтгэлээ таньж олох тэр зам бүхэн дардан болж, дууны хурднаас сэтгэлийн хурд руу шилжих их түүх гараагаа эхэлж байгааг ойлгоосой хэмээн хүснэ.
-Сайн цагийг авчрах эздийг эрж олох тухай та нэг удаа айлдсан. Тэр эрлээ олсон уу?
-Өөрөө эрж олохоос урдаар өөрт минь зориод ирсэн бүхний дотор зөв замтайд нь байж байдаг. Тэнгэрийн даалгавраар надад дөхүүлж, газрын гагнасан зараар надад ойртуулдаг гэж хардаг. Олон дундаас содон онцгой байдаг, тэр хүмүүс. Олныг олсоон, дөхүүлж дүүргэсэн боловч тэнгэрийн шалгуур дэндүү хатуутай, давж гарахад бэрхтэй, дандаа илээд байдаггүй, тоосыг нь гөвж, тортогийг нь гаргаж, тогоог нь цэвэрлэж байж тоож авдаг. Иймд унаж алдсан нь ч бас арвин буй. Ургаад ирэх нь арвин буй болохоор угтаа тэдэнд санаа чилдэггүй. Агуу их өвгөдийн минь ур ухаан, Алтантүлхүүрийн авшиг адис алаг дэлхийг аргадсан эх болсон зургаан зүйл хамаг амьтны тусын тулд их үйл эхэлж нартын жам өөрөө бүрдэж, агуу их мянган бурхад мяндагтан дээдсүүд гээд 1181 нь бүрдэж, нарт жаргалаар дуулж, найр хурим өрнөх байлгүй дээ, Монголд минь.
-Энэ цаг үед та монголчуудад хандаж юу хэлэх бол?
-Алтантүлхүүр нартад ирснээрээ монголчууд төдийгүй дэлхий ертөнц ижилсэн нэгдэж эвлэн цэгцрэх юм. Иймд Монголыг минь дэлхийн оройд мандааж бадраах их аялгуу нь Майдар юм. Тэр байтугай дэлхийн улс үндэстнүүд Алтантүлхүүрээсээ аврал гуйж ирэх өдөр буй юм гэнэ лээ. Домог үлгэр шиг зүйлийг урьдчилан хэлэхээр хүмүүс тойроод, харж чадахгүй дутаагаад, таньж чадахгүй дундраагаад байдаг шүү дээ. Өнөө ертөнцөд болоод буй байгалийн гамшигт үзэгдлүүд арвидаж буй нь зөвийг нь аргадаж, зөрүүг нь гаргаж буй байгалийн өөрийнх нь жамын хууль юмаа. Тэгэхээр гурав гурван жилийн давтамжаар байгалийн ес есөн хууль бөхлөгдөж байдаг. Гурван гурвын есөн жилд, гурван ес хорин долоон хуульд бөхлөгджээ. Цаана нь есөн хууль зангидагдахад дөрвөн ес гучин зургаан хууль болно. Гучин зургаан болдог уулс энэ ертөнцөд байдаг гэдэг, тиймээс болдог юм болдгоороо болно. Монголд гай түйтгэр багатай байгаа нь хөрст газар, ус мөрөн, ургамал мод, байгалийн бүхнийг 12 жил дараалан аргадасанд байгаа юм. Анх энэ үйлийг эхлэхэд Алтантүлхүүр хүч чадалдаа дүүрэн хүрвэл нартын үрсийн 70 хувийг аварч чадна, хүчээ зузаалж дийлэмгүй бол хүн төрөлхтний 30 хувь үлдэнэ гэсэн байдаг. Иймд 70 хувийг нь аврахын тулд далай биеэ зориулж явна. Давчихлаа, тогтоочихлоо.
Ямартай ч торгон дэлхий тонгорчихооргүй болж, тод үндсэндээ бөхлөгдөж, оройн дээдэд монголчууд заларч, оршихуйн гүнд монголчуудыг доройтуулсан бүхэн, мөнх галыг гутаасан бүхэн булагдах мөнх тэнгэрийн зарлиг хэрэгжиж эхэлсээн. Ийм цаг дор миний монголчууд дээд тэнгэрийн тосч бэлд, тогтож үлд, тэсэж давах зарлигыг дагаж яваа юм шүү. Алтан түлхүүр 12 жилийн үйлээ дүүргэж, авья гэснээ авч зангидаад, гээе гэснээ гээж буй энэ цаг дор гэрэл гэгээ хурдан тусч гийх нар мэт үрс минь мандах байлгүй дээ. Ирсэн бүхний өөрийн нарыг мишээлгэж байхад эл үрс очоод элгэн садан ахан дүүс, эвийлсэн хань ижил үр хүүхдээ аргадан цагаалах сэтгэл аргагүй аяндаа ундрах учраас айл бүхэн амгалан болж, зон олноороо мандана гэж алсыг харж агуу үйлээ урлаж явдаг даа.
Сэтгэгдэл ( 13 )
Энэрэл хайрын далай билээ\nЭвийн их гагнаас билээ та\nЭрчлэх их ухаан билээ та\nЭнэ цагийн эгэлгүй их хүмүүн гэж хардаг..\n Хар бүгдийг цагаалан аргадсан\nХайр дүүрэн сэтгэлтэн билээ
Бахархаж.талархаж бардамнаж байна таниарай.\nЗхм тань дардан.гал тань хүчтэй бөх байг ээ
Миний мэдэх их л олон хүмүүсийн амьдралыг салгасан хүний ааш авирыг эвдсэн зүйл харагддаг.Дэлхий өөрчлөгдөнө монгол улс шал өөр болно сайн цаг ирнэ гэсээр цаг хугацаа өнгөрсөөр их л нлтой байж мэднэ
Хичнээн хүний хайра н амьдрал хайран сайхан залуу насаар нь тоглож байснаа хэлээрэй гэр бүд хайртай болгоноос нь урвуулж чаддаг хүн ямар юмны хайр энэрэл яриад байгаан хэдэн хүний амьдралаар тоглосоноо өөрөө хэлээрэы ямар ч байсан 1 бна тэр нь би \n
tegeed boloogvi oorsdiigoo haan hatan burhad gej duuddag shdee baai pizda nar
ene hunees bolj ehner min boo bolno gej 3 huuhdee hayaad 2 jil ger orondoo irelgvi yawlaadaa odoo amidral maani suirch duusaj bna. gertee ir geheer bi delhiig abrah uilend yawj baigaa ta nar jijigdenee l gesen balai abgai ail geriin emegtei huniig 2 jil oron gerees ni hol yu hiilgej yuund ashiglaad baigaagaa tailbarla\n
Нэг л итгэл төрдөггүй ээ. Хужаа царайтай хулхи хүүхэн шиг санагддаг хөрөнгөтэй хүмүүсийг бүгдийг нь Монголын хаад болгоод хөрөнгөөр хөөрцөглөөд явааг харахад нэг л биш ээ
Ойлгох нэг нь ойлгохгүй нэг нь элдвээр хэлнэ биз. Хүн л юм чинь алдаа мадаг байдаг л байх. Гэхдээ Монголчууд ухаарч сэхээрч сүнсний сэрэлт болж Алтан түлхүүрийн хэлсэн ярьсныг өөр дээрээ ухаад тунгаачихвал сайхан л байна. Даанч ард түмэн маань харанхуй, харийн үймүүлэгчид гутааж доромжлох гэх юм. Одоо ойлгохгүй хүмүүсийг яалтай ч билээ дээ.
Бас нэг луйварчин солиот...
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000
Сүр дор мөргөмүй.\n\nхэзээнээсээ бурханы шашин зовлонгүй аз жаргалыг номлодог билээ. \n(номлолоо нэг эргэж харна уу. Сонгуулийн сурталчилгаа биш дээ ямар. Мани бад мэ хум)\nта өндөр дээд өвөг, уг ягзууртайгаа холбогдож өөрийгөө дахин танина уу. \n(баруун Хүннүгийн Атилла Богд хутагт 2 гагцхүү таны л зүүд зовинд хамаатай болохоос бусдаар будааны чинээ хамрааралгүй билээ )\nтүүгээр явсан гайг үүгээр дуудав \nтэнүүлчилж явсан зүйлийг өөртөө дуудав \nта өндөр .... байтугай бурханы шашинтай ч хүн биш байна. \nТэнгэрийн сахиус, бурханы сахиус тэс ондоо шүү.\n\n\n
Өв соёл нь майдар Ганжуур данжууртай яг холбогдох уу?? Хаанаас юу сонсоод валайраад вайдгийм бэ???