“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн, худалдаа нээгдлээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 09 сарын 26

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайгаас хүнсний боловсруулах салбарын 200 гаруй аж ахуйн нэгж, иргэн, хоршоо, 21 аймаг болон нийслэлийн төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалагч 250 гаруй иргэн, хоршоо, аж ахуйн нэгж оролцож, бүтээгдэхүүнээ дундын зуучлалгүйгээр хэрэглэгчдэд шууд борлуулж байна.

Энэ удаагийн “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл” нэгдсэн арга хэмжээний онцлог нь аймаг, нийслэлийн болон нийт оролцогчдыг 7 бүсэд хувааж, бүс бүр нэг бүтэн өдөр арга хэмжээний тайзыг ашиглан өөрсдийн үйл ажиллагаа, тухайн бүс нутгийн онцлог, өв уламжлал, зан заншлыг таниулах, мөн бүс нутгийн онцлогийг шингээсэн шинэ болон брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сурталчлах өдөрлөгийг зохион байгуулах нөхцөлийг бүрдүүлсэн юм.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top