ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2024 оны 09 сарын 27

Өнөөдөр 2024.09.27.

Өнөөдөр Монгол Улсад телевизийн салбар үүсэж хөгжсөний 55 жилийн ойн баярын өдөр. Дэлхийн Аялал жуулчлалын өдөр. Туркменистанд өнөөдөр Тусгаар тогтнолын өдөр бол АНУ-д Бэлгийн цөөнхүүдийг ДОХ-ын халдвараас урьдчилан сэргийлэх үндэсний өдөр, Польшид Төрийн баярын, Украинд Аялал жуулчлалын өдөр.

Энэ өдөр Америкийн рок дуучин, театрын жүжигчин Мит Лоуф, Нидерландын хөлбөмбөгийн дасгалжуулагч Дик Адвокат, Шотландын зохиолч Ирвин Уэлш, Францын жүжигчин Жан-Марк Барр, Америкийн жүжигчин, Оскарын шагналт Гвинет Пэлтроу, Италийн хөлбөмбөгч Франческо Тотти, Украины дуучин Ани Лорак, Америкийн рэпер Лил Уэйн, Канадын дуучин Аврил Лавин зэрэг алдартан мэндэлжээ.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1967 оны энэ өдөр Монголд телевиз байгуулагдаж, анхны эфирээ орон даяар цацжээ. Улаанбаатар хотод телевизийн төв нээх ёслол болжээ.

1991 оны есдүгээр сарын 27-29-нд БНМАУ-ын бурханы шашны төв Гандантэгчэнлин хийдийн урилгаар 14 дүгээр Далай лам БНМАУ-д айлчлав. БНМАУ-д шашны байгууллага нь бие даан үйл ажиллагаа явуулдаг ба Монгол Улсад хийсэн Далай ламын айлчлал нь албан бус гэжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1940 оны энэ өдөр Герман, Итали, Япон улс Берлинд Гурван талт гэрээнд гарын үсэг зурав.

1941 оны энэ өдөр Сири тусгаар улс болжээ.

1961 оны энэ өдөр Сьерра-Леоне НҮБ-ын 100 дахь гишүүн орон болов.

1990 оны энэ өдөр ЗХУ Интерполд орсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top