Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Нурууны мэс заслын тасгийг үйлчлүүлэгчдийн хэрэгцээнд тохируулан иж бүрэн засвар хийж, ашиглалтад орууллаа.Тухайлбал төвийн гуравдугаар давхарт байрлах тус тасгийн өрөө бүрт гүйдэг хаалга, кондейшн, интернет сүлжээ, 180 градус эргэдэг орны гэрэл, цахилгаан залгуур, дуут дохиолол бүхий утаа мэдрэгчийг суурилуулж, дуу чимээнээс тусгаарлах эмнэлгийн зориулалттай эко хавтангаар ханыг засварлан тохижуулжээ. Мөн цэвэр болон бохир усны шугамыг шинэчилж, үйлчилгээний ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх зориулалтаар цэвэрлэгээний ус авах, бохир ус зайлуулах тусгай буланг байгуулсан байна.
Засвар үйлчилгээтэй холбогдуулан тухайн тасгийн бүх орыг шинээр сольж, өрөө тус бүрийг ариун цэврийн өрөөтэй болгосон бөгөөд хэвтрийн болон асаргаа сувилгаа шаардлагатай үйлчлүүлэгчдэд зориулсан асаргааны өрөөг нэмж тоноглон засварлажээ.Түүнчлэн нийтийн эзэмшлийн талбай буюу коридорт эрчим хүчний хэмнэлт бүхий гурван шатлалт гэрлийн унтраалга, галын дохиоллын систем, аваарын гарц, төмөр дүүжин тааз хийснээр эмнэлгийн тусламж үйлчилгээг стандарт шаардлагад нийцсэн тохилог орчинд үзүүлэх бүрэн боломжтой болж байгаа юм.
Сэтгэгдэл ( 1 )
Гэмтлийн эмч нар хүнд өвчтэй хүнээс зугтаадаг өөр тийш нь ийш нь явуулдаг өөрөөсөө зайлуулдаг эмч наршүү