Дэлгэцийн урд удаан суухдаа нүдээ заавал АМРАА

2024 оны 09 сарын 27

Компьютер, гар утас, таблет зэрэгтэй удаан хугацаанд ажиллах, машин жолоодох зэрэгт нүд ядардаг. Арга хэмжээ авахгүй бол нүдний өвчнийг үүсгэх эрсдэлтэй.


 

  • Компьютер, гар утас, таблет, телевиз үзэхдээ дэлгэцийн байрлал, гэрлийг зөв тохируулаарай.

 

  • Компьютерийн дэлгэцээ цэвэр байлгаж, тоосыг нь арч.

 

  • Кактус зэрэг хортой туяаны цацрагийг багасгах цэцэг ургамал тарьж болно.

 

  • Дэлгэцээс хамааралтай ажил хийдэг бол 20 минут тутамд дэлгэцээс холдож нүдээ амраа. Алсын бараа, холын зайд байгаа зүйлсийг хар.

 

  • Хол замд машин барихдаа нүдээ амрааж бай. Нүдээ ойр ойрхон цавчих, аних, алсын бараа харах зэргээр нүдээ амраана.

 

  • Хэрэв таны харааны чадвар муудсан бол хараагаа шалгуулж, тохирсон шил зүүх ёстой юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top