Туул голын эрэг дагуу хуримтлагдсан 5 тонн хогийг цэвэрлэжээ

2024 оны 09 сарын 27

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 385 жилийн ойг угтаж нийслэлийн Аврах ангийн Ахлагчийн зөвлөлөөс "Эх дэлхийгээ хайрлая-4" аяныг зохион байгууллаа. Аяны хүрээнд Аврах ангийн 43 алба хаагч оролцож Баянзүрхийн гүүрнээс зүүн тийш 1,5 км зайд Туул голын эрэг дагуу хуримтлагдсан хог хаягдлыг түүж, 5 тонн буюу 200 гаруй шуудай хогийг ангилан цэвэрлэлээ.

Нийслэлийн ногоон бүсэд хогоо хаяхгүй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас уриалж байна.
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(139.5.219.117) 2024 оны 09 сарын 27

Мундаг шүү бахархаж байна баярлалаа

0  |  0
Top