Монголын интернэт мэдээллийн орон зайд хоёр шинэ сайт зуузай холбон орж ирлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 26

Монгол улсын мэдээллийн зах зээлийн хөгжилд өнгө нэмсээр байгаа интернэт сайтын тоо өдөр бүр нэмэгдсээр байна. Гэвч тэр дундаас амжилт олж, хэрэглэгчдэд үнэлэгдэж байгаа нь цөөн. Ялангуяа шинэ тутам гарч ирж байгаа мэдээллийн сайт амжилттай ажиллахын тулд томоохон  өрсөлдөөнтэй тулж байна. Тэгвэл shock.mn, shuum.mn гэсэн хоёр мэдээллийн сайт сүүлийн ганцхан сарын дотор Монголын мэдээллийн сайтууд дунд хүч түрэн орж ирлээ. Shock.mn, Shuum.mn сайтууд нь мэргэжлийн сэтгүүлчид үүсгэн байгуулагдаж, мэргэжлийн сэтгүүлчид, маркетингийн менежерүүдээр багаа бүрдүүлсэн бие даасан редакцитай ажиллаж байгаагаараа бусдаас давуу талтай юм. Үүсэн байгуулагдаад ердөө ганцхан сарын нүүр үзэж тус сайтууд Монголын шилдэг 100 сайтын 95, 99-р байрыг яг өнөөдөр эзлээд байна. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулж байгаа интернэт сайтуудын рейтингийг хэрэглэгчдийн тоогоор нь эрэмбэлж харуулдаг alexa.com  сайтад эрхэм уншигч та зочилж Монгол улсын Шилдэг 500 сайтын жагсаалтыг харах боломжтой.

                Энэ дашрамд бие даасан нийтлэлийн бодлого, өөрийн гэсэн уншууртай мэдээ мэдээлэл,  өвөрмөц дизайны шийдэл бүхий сайт бүтээн Монгол хэвлэл мэдээллийн зах зээлд өнгө нэмж байгаа явдалд Shock.mn, Shuum.mn сайтын удидлага, хамт олонд Zindaa.mn сайтын зүгээс халуун баяр хүргэж, гялалзсан амжилт ерөөе.

                Zindaa.mn – Үндэсний чөлөөт мэдээллийн шилдэг портал

Top