Улс төрийн өнгө I Улаан хэрүүлч

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
3 цагийн өмнө

Монголчууд түүнийг “Улаан хэрүүлч” гэж цоллосон. Хэрүүл хийх энүүхэнд, ер нь бол “зодолдмоор” нөхцөл байдалд ажилладаг байх. Хотын захирагч гэдэг Хууль зүйн сайд хийхээс өөр л дөө. Аж ахуйн ажилтай зууралдана. Үр дүн нь шууд өөрт нь ирнэ. Эцэстээ Х.Нямбаатар л тийм юм хийсэн болж сайн муугаараа дуудуулна. Хотын хог түүнийх, зарим нь мань эрийг л бороо оруулж үер усны гамшиг авчирсан гэж ярьж, бичих энүүхэнд. “Замаа засаач” гэж шаардана.

Замын засварын ажил эхлүүлэхээр нь  тэрүүгээр, энүүгээр зам хаачихлаа хэмээн зүхнэ. Тендер авч  гүйцэтгэл хийж буй компаниуд чанартай бүтээн байгуулалт хийдэг байсан бол өнөөдөр Х.Нямбаатар хэрүүл хийхгүй, адлагдахгүй, “Улаан хэрүүлч” гэх нэр ч дуулахгүй  байхсан. Тийм биш байснаас “Улаан хэрүүлч” гэх нэр ургасан биз.

 Юм болгонд өөрөө гүйж очлоо гээд хүмүүс  түүнийг  шүүмжилдэг. Гэтэл гүүр бариулаад  нэг үер болоход урсчихна. Зам тавихад нэг борооноор тараа таниулна. Төсөв, тендер аваад гүйцэтгэлийг нь “гурилдаж”, хуурч сурсан нөхдүүд байгаа учраас өөрөө гүйж очихоос яах билээ. Очсон хүн бухимдахаар байдал угтаж буй юм чинь хэрүүл, хэлцэл хийхээс яалтай. Ихэнхдээ бүгдэд нь өөрөө биечлэн очиж, хэрүүл, хэлцэл хийж  байж л ажил урагшилж байгаа. Гэхдээ “хэрүүлч”, “хэдэр” гэх хочийг Х.Нямбаатар зүүж, хэрүүлчийн “буян”-ыг  хотынхон эдэлж байгаа юм чинь.

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
би(103.212.119.141) 7 минутын өмнө

удирдагчбайх ёстөргүй хүнбүхзүйлийг өөрөөхийсэнмэт харагдуулахгэж хэчээдэг

0  |  0
А(202.55.191.194) 15 минутын өмнө

АЖИЛАА САЙН ХИЙЖ БАЙГАА МУНДАГ ХҮҮ ШҮҮ

0  |  0
Ахмад настан(66.181.190.198) 2 цагийн өмнө

Мундаг мундаг Дэмжинээ дэмжиннээ

0  |  0
зочин(202.179.26.167) 2 цагийн өмнө

Нямбаатар үнэхээр сэтгэл гаргаж ажиллаж байна аа үр дүн ч гарч байна . Нөгөө талаас Нямбаатарын ажилын амжилтад уурсан бухимдсан хэсэг этгээд харлуулах гэж амиа тавьж байна. Тэр хэн гэлээ сахалтай хужаа шиг нөхөр шорон оронгоор явж байсан хүнд гар гэсэн баахан боржуур яриад л хүн үнэмших үү Отгонтөгс гэл үү хурлын төлөөлөгч болчих санаатай орилж байна аа

0  |  0
зочин(66.181.191.240) 3 цагийн өмнө

хотын дарга сайн ажиллаж байгаа шүү ажил хийдэггүй хүмүүс л худлаа ярихаас цаашгүй дээ

0  |  0
Top