СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдэээгээр маргааш буюу аравдугаар сарын 3-нд Булган, Сэлэнгийн зарим газраар, 4-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, 5-нд төвийн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүсэхийг анхааруулж байна.

Иймд малчид, тээвэрчид, тариаланчид та бүхнийг:

Цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авах, ажил, амьдралдаа хэрэгжүүлэх,

Дулаан хувцаслах, хувийн бэлтгэл, бэлэн байдлыг хангах,

Хол, ойрын замд гарахдаа автомашин техник хэрэгслийн аюулгүй байдлыг хангах, шатахууны нөөцтэй зорчих,

Малаа ойрын бэлчээрт бэлчээх, бага насны хүүхэд, өндөр настанг малд явуулахгүй байх,

Тэнгэрийн байдлыг шинжиж, ажлаа төлөвлөх,

Холбогдох байгууллагаас гаргаж байгаа заавар, зөвлөмжийг цаг тухай бүрт хүлээн авч, хэрэгжүүлэхийг анхааруулж байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top