Иран Израил руу 500 пуужин харважээ

Я.Болор | Zindaa.mn
7 цагийн өмнө

Ливанд нөхцөл байдал хурцадсантай зэрэгцэн Иран Израилын нутаг дэвсгэрт агаарын хүчтэй цохилт өгчээ.

“The Jerusalem Post” хэвлэлд мэдээлснээр, Ираны Израил руу 500 орчим пуужин харвасан байна. Ираны пуужингууд Иорданы агаарын орон зай руу орсон ба хэд хэдэн пуужин Иорданы тэнгэрт устгажээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Израилын талд Ираны пуужингуудыг унагахад нь дэмжлэг үзүүлэх үүрэг өгсөн тухай Цагаан ордноос мэдээлжээ.

Ираны талын мэдээллээр, Израил руу харвасан пуужингуудын 80 хувь нь Израилын агаарын довтолгооноос эсэргүүцэн хамгаалах системийг давж, Израилын нутаг дэвсгэр дэх байгаа оносон байна. Цохилтын үеэр Ираны пуужингууд Израилын 20 гаруй “F-35” сөнөөгч онгоц, Газын зурвас дахь Нецарим дүүрэгт Израилын армийн олон тооны танкийг устгасан тухай Ираны IRIB суваг дамжуулжээ.

Ираны агаарын хүчтэй цохилттой холбогдуулан Израилын Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Герци Халеви шуурхай хуралдаан зарласан бол Израилын армийн албан ёсны төлөөлөгч Даниэл Хагари Ираны талд зохих хариуг нь барина хэмээн мэдэгджээ. Энэ үеэр Иордан, Ирак хоёр агаарын орон зайгаа түр хаажээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.177) 2 цагийн өмнө

сайн байна

1  |  0
Good (202.126.91.193) 5 цагийн өмнө

Nice

0  |  0
Top