Гадуур ажиллаж байсан хүмүүжигч амиа хорлосны хариуцлагыг хэн хүлээх вэ?

Ж.Сондор | Zindaa.mn
6 цагийн өмнө

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харьяа Төв аймгийн Баян сум дахь хорих 415 дугаар ангид ял эдэлж байсан 26 настай Ц гэх хүмүүжигч гадуур ажиллаж байх үедээ амиа егүүтгэсэн хэрэг гарчээ. Тухайн хүмүүжигч Төв аймгийн Баян сумын нутагт барьж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станцын барилгад ажиллаж байсан гэнэ.

Гэхдээ тухайн барилгад ажиллуулах зөвшөөрлийг холбогдох дээд удирдлагаас нь өгөөгүй, ангийн захирагчийн шийдвэрээр гадуур ажиллуулсан гэх албан бус мэдээлэл бидэнд ирсэн юм. Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станцын барилгын гүйцэтгэгчээр “Цэцэнс майнинг энд энержи” компани ажиллаж буй бөгөөд тэд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай хүмүүжигчийг ажиллуулах гэрээ хийж аваачсан, эсэх нь тодорхойгүй.

Хорих 415 дугаар ангийн дарга, хурандаа Ц.Мэндсайхан эрх мэдлээ хэтрүүлэн тухайн барилгад хүмүүжигч ажиллуулсан ч байхыг үгүйсгэхгүй. Юутай ч хууль хяналтын байгууллагынхны шалгалтаар энэ нь тодорхой болох биз. Уг нь хууль журмынхаа дагуу хүмүүжигчийг хорих ангиас гадуур ажиллуулах бол ШШГЕГ, харьяалах прокурорын байгууллагаас зөвшөөрөл авах учиртай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top