Замын цагдаагийн албан хаагчид, тэдний гэр бүлийнхэн уламжлал ёсоороо Богд хан уулын ноён оргил Цэцээ гүн рүү гурав дахь жилдээ явган аялал хийжээ. Энэ үеэр “Спортын бага наадам-2011” цогцолбор тэмцээнийхээ дүнг нэгтгэж аваргуудаа тодруулсан юм.
Замын цагдаагийн газрын нийт алба хаагчид, тэдний гэр бүлийнхний бие, бялдрыг чийрэгжүүлэх, чөлөөт цагийг идэвхтэй өнгөрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Спортын бага наадам-2011” сэдэвт биеийн тамир, спортын цогцолбор тэмцээн гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг, шатар, буудлага, үндэсний бөх, ширээний теннис, биллъярд, буухиа зэрэг тэмцээнүүдээр жилийн турш явагдсан юм. Энэ жилийн цогцолбор тэмцээний тэргүүн байрт цагдаагийн хошууч С.Энхбат даргатай Шөнийн эргүүлийн тасаг шалгарч гэр бүлийн хамт Хөвсгөл аймагт амрах эрхийн бичиг, нэг сая 800 мянган төгрөгөөр шагнуулсан бол дэд байрт цагдаагийн дэд хурандаа Д.Ганхуяг даргатай Сонгинохайрхан дүүрэг дэх ЗЦТ шалгарсан юм. Дэд байрт шалгарсан баг гэр бүлийн хамт Хэнтий аймагт амрах эрх, нэг сая 500 мянган төгрөгний эзэн болов. Цагдаагийн дэд хурандаа Р.Мөнхбаяр даргатай Мэдээлэл, шуурхай удирдлагын хэлтэс гуравдугаар байрт шалгарч Архангай аймагт амрах эрх, нэг сая 200 мянган төгрөгөөр шагнууллаа.
Эх сурвалж: Монцамэ
Сэтгэгдэл ( 0 )