Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг хил дээрээс СААТУУЛЛАА

Ж.Сондор | Zindaa.mn
4 цагийн өмнө

 

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг баривчиллаа. 

Олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол улсын иргэн “Ч”-г энэ оны 10 дугаар сарын 01-ний өдөр Инчеон–Улаанбаатар чиглэлийн нислэгээр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын хилээр нэвтрэх үед нь баривчиллаа.

Уг этгээд нь 2024 оны 03 дугаар сард мансууруулах бодисыг хууль бусаар олж авч, биедээ хадгалсан гэмт хэрэгт шалгагдаж байхдаа гадаад улс руу оргон зайлсан байсныг баривчилж шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top