Монголын ард түмний олон үе дамжин уламжлагдан ирсэн үндэсний эрхэм үнэт зүйлсийн нэг нь үндэсний бөх билээ. Энэ жилийн Төв аймгийн наадамд хүч үзэн улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглолоо. Энэ жилийн наадамд тав давж шөвгөрсөн Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат Доржхандын Хүдэрбулга, Угтаалцайдам сумын Мягмарсүрэнгийн Нямбаатар, Цээл сумын Цэрэндоржийн Энхбаатар, Сүхбаатар аймгийн Эрдэнэхаан сумын Амгаланбаатарын Батсуурь нар аймгийн начин цол хүртэв. Харин шөвгийн дөрөвт Баянхангай сумын харьяат Б.Батмөнх, Эрдэнэсант сумын харьяат Чүлтэмпунцаг, Өвөрхангай аймгийн харьяат Батжаргал, Бүрэн сумын харьяат Мөнхбат нар шөвгөрөн үлдсэнээс үзүүр, түрүүнд Баянхангай сумын Б.Батмөнх, Эрдэнэсант сумын харьяат Чүлтэмпунцаг нар наадмын түрүү магнайн төлөө хүч үзэн барилдлаа.Улс хувьсгалын 90 жил, аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн их баяр наадамдаа уран мэхийг уралдуулан барилдаж бяртай, иртэй, одтой, хиймортой байснаараа онцгойрч аймгийн арслан Б.Батмөнх түрүүллээ. Энэ жилийн баяр наадмаар аймгийн хурц арслан нэг, аймгийн заан цолтон нэг, аймгийн харцага цолтон дөрөв төрж, монгол түмний наадмын сүр жавхаа болсон бөхчүүдийн барилдаан сайхан болж өндөрлөлөө.
Эх сурвалж: Нийгмийн толь сонин
Сэтгэгдэл ( 0 )