Ярилцагчийнхаа гарыг чанга атгаж буй ажил хайгч хүссэн ажилдаа орох магадлал өндөр байдаг гэнэ. Энэхүү дүгнэлтийг Америкийн Айовангийн их сургуулийн эрдэмтэд гаргажээ. Тэдний энэ судалгаа гар барих нь ажилд ороход нөлөөлдөг эсэхийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр баталсан анхны бүтээл болж чаджээ. “The Daily Mail” сонинд “Ярилцагчийнхаа гарыг чанга атгаж буй хүмүүс нийтэч, нөхөрсөг, удирдан зохион байгуулах чадвартай хэмээн үнэлэгддэг бол сул атгасан нь ичимхий, бүрэг болж харагддаг” гэж бичсэн байна. Судалгаанд оролцогчид ажил олгогчтой ярилцлага хийхийн өмнө болон дараа нь гар барьжээ. Энэ үеэр шинжээчид тэднийг харилцагчийнхаа гарыг хэр чанга, удаан атгаж байгаад ажиглалт хийв. Ингээд үр дүнг нэгтгэж үзтэл гар чанга атгасан хүмүүст боломж илүү гарч ирсэн байна. Ялангуяа, харилцагчийнхаа гарыг чанга атгаж буй эмэгтэйчүүд эрчүүдээс илүү рейтинг өндөртэй байсан аж.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )