Цагдаагийн Ерөнхий газраас цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцас бүхий зураг ашиглан "Монголын төр зүтгэсэн хүндээ халтай" хэмээх гарчиг бүхий мэдээлэл тараасан этгээдийн талаар мэдэгдэл хийлээ.
Уг мэдэгдэлд "Энэ оны 10 дугаар сарын 06-ны өдөр "Gan-Ochir /Ган-Очир/" гэх фейсбүүк хаягаас цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай зураг ашиглаж, мэдээлэл нийтэлсэн.
Иргэн Г.Ган-Очир нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаагүйг албан ёсоор мэдэгдье" гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )