10-р сарын 8,9,10-нд газар тариалангийн бүс нутгаар нойтон цас орж, нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтрэх боловч, бусад нутгуудаар дулаахан байна. Энэ дулаан өдрүүд 13-ныг хүртэл буюу энэ 7 хоног дуустал үргэлжилнэ.
Харин 14-нөөс ихэнх нутгаар хүйтрэхийг анхаарна уу.
Хур тунадас: 08-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 09,10-нд Хараа, Ерөө, Туул голын хөндий, Хэнтийн уулархаг нутгаар, 13-нд Монгол-Алтай, Увс нуурын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 14,15-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно.
Салхи: 08-нд нутгийн зарим газраар, 09-нд нутгийн зүүн хэсгээр, 10-нд нутгийн хойд хэсгээр секундэд 6-11 метр, 14-нд ихэнх нутгаар,15,16-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 16-18 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -1....-6 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус дулаан, өдөртөө +10...+15 градус дулаан байна. 9,10,14-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМЫН 10 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Хур тунадас: 09-нд ялимгүй хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр. 08,14-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө -2...+3 градус дулаан, өдөртөө +10...+15 градус дулаан, 14-нөөс хүйтэрч шөнөдөө -5...-10 градус, өдөртөө 0...-5 градус хүйтэн байна.
Сэтгэгдэл ( 0 )