Хелен хар салхины улмаас амиа алдагсдын тоо 230 давжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 07

 

2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр АНУ-ын Өмнөд болон Хойд Каролина мужийн 6 хотыг Хелен нэртэй хар салхи дайран өнгөрсөн ба өнөөдрийн байдлаар нийт 230 иргэн амь насаа алдаад байна. 270 гаруй иргэн гэр бүлээсээ холбоо тасарсан талаар бүртгэгдсэн ба тэд гэр бүлтэйгээ холбоо тогтоожээ. Хар салхины улмаас 75 иргэн ор сураггүй болсон ба эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өчигдөр буюу ням гарагт мэдэгдэл хийсэн. Тус мэдэгдэлд Хелен хар салхины гамшгийн дараах сэргээн босголтын ажиллгаанд дэмжлэг үзүүлэхээр гамшигт өртсөн хотуудад нийт 1,500 цэрэг нэмж илгээх, мөн 137 сая гаруй долларын санхүүжилтийг шийдвэрлэсэн талаар дурджээ.

Сэргээн босгох ажиллагаа болон хүмүүнлэгийн тусламжийн ажиллагаанд нийт Холбооны онцгой байдлын алба, Үндэсний гвард болон мужийн аюулгүй байдлын хэлтэс зэрэг хүчний байгууллагын нийт 13,100 алба хаагч дайчлагдан үүрэг гүйцэтгэж байна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын 400 сувилагч, 40 гаруй их эмч иргэдийн эрүүл мэндийн аюулгүй байдлыг хариуцан ажиллаж байгаа аж.

Өмнөд Калифорни мужид 174,000 гаруй оршин суугчид, Хойд Каролина мужид 179,000 мөн Жоржиа мужид 151,000 гаруй оршин суугчид тог цахилгаангүй хэвээр байна.

Орчуулсан. Б.Гэрэлзаяа

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.61.23) 7 цагийн өмнө

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Top