Баяр наадмын үеэр нийслэлд адууны ханиад дэгдсэн. Энэ өвчний улмаас 4000 морь хурдны замд гараагүй харамсалтай хэрэг гарсан билээ. Нийслэлийн хэмжээнд 10 гаруй мянган адуу байдаг. Тиймээс энэхүү өвчний дэгдэлт ямар байгааг Нийслэлийн Мал эмнэлгийн газрын орлогч дарга М.Түмэннастаас тодрууллаа. Тэрбээр "Адууны ханиад нийслэлд ерөнхийдөө намжсан ч Сүхбаатар, Хэнтий аймагт өвчлөл нэлээд байгаа мэдээлэл байна" гэв. Адууны ханиад нь дулааны улиралд дэгдсэн тул хорогдол, өвчлөл харьцангуй бага байгаа юм байна. Харин өвөл энэхүү өвчин гарвал адуу малыг турж эцээх, хээл хаяулах зэрэг эрсдлийг дагуулдаг аж.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )