Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Морин спорт, уяачдын “Эрдэнэт хүлэг” холбооны нарийн бичгийн дарга, Улсын Алдарт уяач Доржийн Баясгаланг энэ удаагийн “Өглөөний зочин”-оор урилаа.
-Булганы “Морьт багш” хэмээх Г.Даваасүрэнгийн шавь болж аймаг, улсын цанын аварга шалгаруулах уралдаан тэмцээнд хурд хүчээ сорьж, энгэрээ медалиар мялааж, спортын зэрэг цол биелүүлэхийн зэрэгцээ сагсан бөмбөгийн сайн тамирчин, спортын мастер явсан Баясааг хүүхэд байхаас нь мэднэ. Хурдан морь хэзээнээс сонирхож уяач болсон түүхээсээ хуваалцана уу?
-Монгол хүүхдийн нэгэн адил багаасаа хөдөө морь малтай ноцолдож өссөн.Намайг зургаатай байхад авга ах Ж.Чүлтэм анх Тэрэгний хүрэн гэдэг морь долоо хоног унуулж сургаж байлаа. Хурдан морь уядаг хүн ч, морин уралдаан ч аль аль нь тэр үед цөөн байсан. Нэг үсэргээнд анх хурдны морь унаж түрүүлээд их урам орж билээ. Бие томорч 11 нас хүртлээ хурдны морь унаж, ёстой л морин дэл дээгүүр дарцаглаж явлаа.
Зуны амралт эхлэнгүүт хөдөө рүү яардаг байв. Д.Чоймбол ахын хүү уяач Ч.Баярбаатар олон сайхан адуутай, морь сайн уяна, гоё эмээл хазаар хэрэглэнэ. Чүлтэм ахын хүү, сүүлд аймгийн Алдарт уяач болсон Ч.Намсрай ах цэргийн албанд мордож, би ахыгаа орлон наймдугаар ангиасаа морь уях эрдэмд шимтэн суралцах болсон доо. Анх Ардын хувьсгалын 50 жилийн ойн баяр наадмаар Орхон суманд морь тавьж дээгүүр давхисанд их урамшсан.
Сургууль соёл, ажил алба гэж явсаар нэг мэдэхнээ морь малаас нэлээн хөндийрчихсөн байснаа 2000 оноос хурдан морь сонирхож хорхойсох болсон. Эрдэнэтийн Гаалийн газрын даргаар томилогдон ирсэн миний найз Б.Винтов Сүхбаатар аймгаас хурдан удмын хонгор даага, Асгат суманд айрагдсан хээр морь авчирч өглөө.Тэр хээр морийг уяж айрагдаад хурдан моринд улам дуртай болсон. Ингээд удмын уяач ах нар, найз нөхдийн бэлэглэсэн морьдыг уяж уралдуулж, уяачийн жаргалыг жинхэнэ утгаар нь мэдрэх боллоо. 2004 онд төрсөн нутаг Булганы Хангал сумандаа Ч.Баярбаатар дүүгийн бэлэглэсэн хүрэн даагаа нэр дээрээ давхиулж уяачийн хөдөлмөрт гүнзгий орсон доо. Ноолуурын баяр, тойргийн уралдаанд оролцож хээр морио айрагдуулж морь уях сонирхол улам бүр төрж, улам амжилт гаргахыг хичээдэг болж билээ.
-Улсын баяр наадамд хоёр удаа, Засгийн газрын тогтоолтой Улсын бүсийн наадамд гурав түрүүлж, хоёр айрагдсан Суман хүрэн хаанахын угшилтай адуу вэ. Өөрт чинь ер нь хүрэн зүсмийн морьд ээлтэй юм аа даа?
-Морь эзэн хоёр бие биенээ хайж явдаг юм билээ. 2009 онд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын Ц.Жаргалсайханы унаган адууг авсан. Бага насандаа хурдан хүлэг болох ирээдүйтэй, сум орон нутагтаа сайн давхиж байсан адуу. Хязаалан байхад нь авч Хангал сум, Булган аймгийн наадамд аман хүзүүдсэн юм. Тэр жилдээ давхар уяатай Баянхонгорт Ламын гэгээн Лувсанданзанжалцаны мэлмий гийсний 370 жилийн ой, Хангайн бүсийн уралдаанд давхиж 19-д ирж байв. 2010 онд соёолон насандаа “Дүнжингаравын хурд”-д 11-д давхиж, “Эрдэнэт хурд-2010” төвийн бүсийн даншиг наадамд түрүүлсэн. Хавчиг морь маань 2011 онд Могод сумын 80 жилийн ойд түрүүлж, аман хүзүүнд давхисан хонгор халзан морь “Тамирын хурд-3” Хангайн бүсийн уралдаанд магнайлсан.Тэр хурдад хүрэн морь маань 10-д ирэхэд цаашид хурдлах юм байна гэсэн итгэл төрж билээ. 2012 онд Ардын хувьсгалын 91 жилийн ойгоор улсынхаа их баяр наадамд суман хүрэн морь маань гурваар давхиж уяач намайг маш их баярлуулсан даа.
Хүй долоон худагт болсон Засгийн газрын тогтоолтой Да лам Цэрэнчимэдийн 140 жилийн ойд зориулсан Төвийн бүсийн уралдаанд тэр жилийн төрийн түмэн эх болсон “Ажнай” констракшны Д.Бат-Эрдэнийн хүрэн морины ард суман хүрэн морь маань ирж аман хүзүүдэн аргагүй хурдан хүлэг гэдгээ наадамчин олонд харуулж билээ. Өвөрхангай аймгийн Есөн зүйл суманд Өндөр гэгээн Занабазарын Номын өргөөний нээлтэд зориулсан Засгийн газрын тогтоолтой Хангайн бүсийн хурдан морины уралдаанд суман хүрэн морь минь шандас сорьж түрүүлэн түмэн олныг гайхшруулсан түүх бий.
Уяачид уралдах мориныхоо зүс, тамга, амжилт, уралдаанч хүүхдийнхээ овог нэр, нас, дугаарыг хэлж бүртгүүлдэг. 2010 онд би хас тамгатай хүрэн морь гэж хэлж бичүүлсэн ч уралдааны үеэр морь тайлбарлагч Оюунбаатар “Суман хүрэн” гэж хэлж ярьснаар тэр нэр түмэн олонд алдаршсан түүхтэй.
2015 онд Засгийн газрын тогтоолоор Сэлэнгэ аймгийн Цагаан нуур суманд болсон хаврын уралдаанд суман хүрэн морь маань айргийн дөрөвт хурдалсан. Улсын баяр наадам, бүсийн уралдаанд суман хүрэн гурав түрүүлж, хоёр аман хүзүүдэж, хоёр айрагдсан үнэхээр сайн хүлэг дээ.
Босоо хүрэн азарга маань Орхон аймгийнхаа 2017, 2018 оны баяр наадамд түрүүлж эрдэнэтчүүдээ баярлуулсан. 2017 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хот байгуулагдсаны 80 жилийн ойн баяр, Засгийн газрын тогтоолоор зохион байгуулсан Бүсийн наадамд айргийн тавд хурдалж Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Улсын алдарт уяач” цол хүртэх болзол хангасан. Улс,бүсийн наадамд гурван түрүү, таван айраг авч энэхүү цолонд хүрсэндээ баярлаж явдаг.
Миний хурдан морьдыг сэтгэл гаргаж хамтран сайхан уяж намайг энэхүү нэр хүндтэй болгоход миний дүү Ч.Баярбаатарын уйгагүй хөдөлмөр маш их байдагт нь дүүдээ би баярладаг. Анх удаа 2012 онд улсын баяр наадамд очиж уралдахад намайг зоригжуулж,сэтгэлийг өдөөсөн хүн бол Ц.Бат-Энх захирал юм шүү дээ. Морь чинь хурдан байна, улсад явж уралдах хэрэгтэй гээд ГОК-ийн Ч.Ганзориг захиралтай ярьж намайг их дэмжсэн. Бас баавгай хүрэн минь аймаг, сумын наадамд олон удаа сайн давхиж айрагдаж байлаа. Соёолондоо “Нийслэлийн хурд” уралдаанд аман хүзүүдэж шандастай сайн хүлэг гэдгээ харуулж, маш олон уралдаанд түрүүлж,айрагдаж эзэн намайгаа баярлуулсан хүлэг юм.
Миний толин хүрэн азарга 2012 онд Орхон аймгийн баяр наадамд түрүүлж, маргааш нь хүрэн морь Улсын наадамд гурвалж,одтой сайхан наадсан юм. Нэгтгэж үзвэл, бид олон сайхан хурдан хүлэг уяж уралдуулж улс, бүс, аймаг, сум, бусад уралдаанаас нийт 140 гаруй айраг түрүү хүртсэн амжилт гаргажээ.
-Уяачийн хөдөлмөр цаг наргүй, амаргүй мэт санагддаг. Сүүлийн үед уяач гэдэг ажил мэргэжил болтлоо хөгжиж байх шиг ээ...
-Уяач хийхэд их цаг, хүч, хөдөлмөр зардаг. Ер нь мэргэжил болж байгаа. Сүүлийн үед уяа улам нарийн болж байна. Дээхэн үед малчид наадам дөхөхөөр морьдоо барьж уяа сойлго тааруулж уралдуулдаг, жилдээ цөөхөн ч уралдаан наадам болдог байж. Одоо бүтэн жилийн турш хөдөлмөрлөж мэргэжлийн түвшинд хүрч байна. Морины эзэн, уяач хамтарч морьтой холбоотой бүхий л ажил болох уралдаанч хүүхдээ сургах, өвс тэжээл бэлдэх, морьдоо тэжээж услах, жүчээ цэвэрлэх гээд олон ажил хийнэ. Хурдан морины тэжээл тааруулна гэдэг чинь бараг хоол зүйчийн мэргэжил шаардах ажил болж дээ.
-Уралдаанч хүүхдээр хурдан морь унуулах нь тэвчишгүй хөдөлмөрт тооцогдох болж байна. Ялангуяа өвөл, хаврын уралдааныг хориглох талаар яригддаг боллоо. Энэ тухай юу хэлэх вэ?
-Монголчуудын ахуй өвөрмөц юм даа. Хүүхдийг 3-5 настайд нь морь унуулж сургадаг. Өөрт нь тохирсон эмээл, хазаар, ногт, ташуур бэлдэж,морь зүсэлж өгнө. Багаасаа морь унасан хүүхэд эрүүл чийрэг өсөж, адуу малд нүдтэй болж, багаасаа хөдөлмөрт суралцдаг. Манайхаас өөр хүүхдээр хурдан морь унуулдаг улс дэлхийд байхгүй. Гадаад улс оронд морин тойруулгын морьдыг хөнгөн жинтэй насанд хүрэгчид унадаг бол манайд долоогоос дээш насны хүүхэд унах жишээний. Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалд сүүлийн үед их анхаарч, хамгаалах хувцас хэрэгслэлээр хангаж, даатгалд хамруулж, хүүхдийн нэр, эцэг эх, сургууль хамт олныг нь сайн сурталчилдаг болсон.
-Нууц биш бол Монголд хамгийн их үнэ хүрсэн морины ханшийг сонирхох гэсэн юм. Хурдан жипний үнэд хүрдэг гэж сонсож байлаа.
-Морины үнэ ханш янз бүр.Уяачид удам угшлыг нь маш сайн судалж байж авдаг болсон. Бас хэр сайн давхиж байгааг нь харна. Сум, аймаг, улс, бүсийн наадамд үзүүлсэн амжилтаараа дээшлэх тутам ханш өснө. Одоогоор хамгийн өндөр үнэ хүрсэн адуу тэрбум төгрөгт хүрсэн гэж дуулж байсан.
-Хурдны морьд гараанаас хөдлөхөд будилаан их гардаг байсныг “Эрдэнэт” үйлдвэрийн инженерүүд тусгай төхөөрөмж хийж Хархоринд болсон анхны “Их хурд” наадамд ашиглаж байсан даа?
-Хурдан морины уралдааныг гараан дээр будилуулахгүйн тулд далангийн араас тойруулж гаргах, цэргүүдээр олс бариулж гаргах зэрэг янз бүрээр оролдож байлаа. “Эрдэнэт” үйлдвэр аймгийн баяр наадмын морины комиссын зардлыг дааж, даргаар нь үйлдвэрийн захирлууд ажиллаж ирсэн уламжлалтай. Нийгмийн асуудал хариуцсан захирал Д.Байгал хурдан морины гарааны төхөөрөмж санаачилсан нь морьд будилахгүй уралдах эхлэлийг тавьж билээ. Морьдоо замаас нь алдалгүй тууж авчраад гарааны төхөөрөмжийн ард бүртгэнэ. Дохио өгмөгц морьдын урдуур татсан уяаг дээш өргөдөг болсон нь тэр үедээ шинэ санаачилга байсан. Энэхүү гарааны төхөөрөмжийг ашиглан манай “Хангарьд” спорт клубийн хамт олон “Их хурд-1, 2, 3” уралдааны гарааг гаргаж байсан түүхтэй. Гарааны төхөөрөмжийг улам боловсронгуй болгож дохионы дагуу шууд газарт унадгаар шийдсэнийг одоо улс, аймгийн уралдаан наадамд хэрэглэж байгаа. Энэ нь хурдан морины уралдааныг шударга болгоход ихээхэн нөлөөлсөн юм шүү дээ.
Сэтгэгдэл ( 11 )
Женкогийн уяач юм биз дээ, хөөрхий
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

энэ цувдайнууд өөрсдөө илжигээ унаж уралдах хэрэгтэй хахахаа хөлс цувдай ханхлаад морь даахгүй үргэж наадмын талбайг бузарлах юм байналдаа

Уяа улхм нарийсаж уяач нь улам томорч бүдүүрч бүр хүүхэд ухаан алдатал зодож нүдэдэг болсон. Нүүрэндээ үстэй адгуустайгаа адилхан пиздаанууд