Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Blue Sky Tower-т тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл хийлээ.
Уг мэдээлэлд "Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Блю скай барилгын 00-ийн өрөөнд ууттай тарвага олдсон дуудлага мэдээлэл өнөөдөр /2024.10.08/ 15:53 цагт ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )