Өчигдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дорнод аймгийн цагдаагийн газарт малын бэлчээрээс болж нэгнээ хутгалсан гэх дуудлага мэдээлэл иржээ.
Тодруулбал, тус аймагт оршин суух 32 настай иргэн У-г зүс таних 30 настай иргэн О нь үл ялих маргаанаас болж нуруу тус газарт нь хутгалж гэмтээжээ. Уг хэрэгт мөрдөн шалгалтын ажиллагаа явуулж, хэргийг үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймээс хормын төдий уур бухимдлаас үүдэн хожмын өөрийн болон бусдын амьдралд хар толбо үүсгэхгүй байхыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 0 )