П.Очбадрах: Гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 725 гомдол мэдээлэл бүртгэгдсэн

2024 оны 10 сарын 10

Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн зохион байгуулалтын талаар өнөөдөр (2024.10.10) мэдээлэл хийлээ. 


Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны дарга, цагдаагийн хурандаа П.Очбадрах “Энэ оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 08.30 цагийн байдлаар гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй 725 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн. Үүнээс нийслэлд 385, орон нутагт 340 гомдол, мэдээлэл байна.

Гэмт хэргийн шинжтэй 218 гомдол, мэдээллээс харьяаллын дагуу шилжүүлсэн 4, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн 2, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан 55, үлдэгдэл 156 нь ажиллагаанд шалгагдаж байгаа юм. 218 гомдол, мэдээллийг зүйлчилж ангилбал, иргэн сонгох эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх (Эрүүгийн хуулийн 14.5) 57, сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тараах (Эрүүгийн хуулийн 14.8) 111 байна.

Зөрчлийн шинжтэй 507 гомдол, мэдээллээс зөрчлийн хэрэг нээсэн 15, харьяаллын дагуу шилжүүлсэн 8, хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 9, хүлээн авахаас татгалзсан 271, үлдэгдэл 204 нь ажиллагаанд шалгагдаж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top