Говь-Алтай аймагт 9 настай охин энэ сарын 12-ны өдрийн 18:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болсон тухай дуудлага мэдээлэл тус аймгийн цагдаагийн газар иржээ.
Тодруулбал, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Сутайхайрхан багт оршин суух 9 настай эмэгтэй А нь 18:00 цагийн орчимд гэрээсээ гарч, сураггүй алга болсон гэх мэдээлэл албаныханд аравдугаар сарын 13-ны шөнийн 00:45 цагт иржээ.
Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах анги, Цагдаагийн газар зэрэг албаныхан 13-ны өдрийн 17 цагаас эхлэн эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж байна.
Сэтгэгдэл ( 0 )