Гаднаас нь түгжиж гал тавьсан байж болзошгүй

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 26

Наадмын дараахан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын зусланд айлын байшин шатаж гэрийн эзэн, эхнэр хүүхэдтэйгээ угаартаж амиа алдсан хэрэг гарсан билээ. Тэгвэл энэ сарын 14-нд гарсан уг хэргийг санаатайгаар үйлдсэн байж болзошгүй хэмээн үзэж буй. Тодруулбал, гэмт этгээд талийгаачийн байшинг гаднаас нь түгжээд гал тавьсан байж болзошгүй гэнэ. Учир нь галын улмаас амиа алдсан талийгаачдын нэг нь хурууны хээний шинжээч мэргэжилтэй хууль сахиулах байгууллагад ажилладаг эмэгтэй байжээ. Тиймээс уг хэргийг гадны нөлөөтэй байж болзошгүй хэмээн хохирогч эмэгтэйн ар гэрийнхэн үзэж байна. Хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top