Зөвшөөрөлгүй такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг 5 сая төгрөгөөр ТОРГОНО

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 14

 

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хуульд такси үйлчилгээ эрхлэх бол тэмдэгтийн хураамжид 3-10 сая төгрөгийг төлж, заавал зөвшөөрөл авахаар хуульчилсан. Энэ хүрээнд хувийн такси үйлчилгээг журамлах хууль маргаашнаас буюу 10 дугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхлэх гэж байна. 

Тус хуульд зөвшөөрөлгүйгээр такси үйлчилгээнд явбал хувь хүнийг 5 сая, хуулийн этгээдийг 50 сая төгрөгөөр торгохоор зохицуулсан ба энэхүү зохицуулалтад "UB Cab", "Aba Mongolia" зэрэг аппликэйшнаар үйлчилгээ авсан тохиолдол хамаарахгүй аж.

Тодруулбал, Автотээврийн тухай хуулийн

-15.9.Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг дараах нөхцөл, шаардлагыг хангасан хуулийн этгээдэд олгоно:

15.9.1.нийтийн тээврийн үйлчилгээг шуурхай зохион байгуулах, жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах дүрс бичлэгийн төхөөрөмжөөр тоноглогдсон, техникийн хяналтын үзлэгт хамрагдаж тэнцсэн нийтийн тээврийн хэрэгсэлтэй байх;

15.9.2.нийтийн тээврийн үйлчилгээг гүйцэтгэх мэргэшсэн жолооч, мэргэжлийн хүний нөөц, санхүүгийн чадавхтай байх;

15.9.3.техникийн оношилгоо, үйлчилгээний болон засвар, угаалгын байртай байх;

15.9.4.автотээврийн хэрэгсэл нь хөгжлийн бэрхшээлтэй иргэний аюулгүй, чөлөөтэй зорчих нөхцөлийг бүрдүүлсэн байх;

15.9.5.Монгол Улсын стандартад заасан шаардлага хангасан байх;

15.9.6.автотээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэснээс хойш 10-аас дээш жил ашиглагдаагүй байх;

15.9.7.татвар төлөгчөөр бүртгүүлсэн, татварын өргүй байх;

15.9.8.цахим төлбөрийн баримтын системд холбогдсон байх.

-15.10.Такси үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 15.9-д зааснаас гадна жолоочийг тогтсон тарифын дагуу үйлчилж байгаа эсэхийг шалгах хэмжилт-хяналтын төхөөрөмж, таних тэмдэгтэй автотээврийн хэрэгсэлтэй байх нөхцөл, шаардлага хангасан хуулийн этгээдэд олгоно гэж тусгажээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
я(122.201.27.246) 2024 оны 10 сарын 15

зайл

0  |  0
S(139.5.218.43) 2024 оны 10 сарын 14

SAEKSDI80955877ANUSN80955877

0  |  0
Стандарт (66.181.190.235) 2024 оны 10 сарын 14

Дэлхий замбараагүй Такси-жав тай ганцхан улс шүү. Одоо цэгцтэй стандарт-такси- тай бол.

0  |  0
Top