Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буланд УИХ-ын гишүүн П.Ганзориг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа, ХҮН намын Нийслэлийн хорооны дарга Э.Золзаяа нарын хэлсэн үгнээс онцолж байна.
ХҮН намын Нийслэлийн хорооны дарга Э.ЗОЛЗАЯА: Бид авсан саналдаа дүн шинжилгээ хийлээ. Орон нутгийн сонгуулийн гажуудлыг яаж засах вэ гэдэгт анхаарахын сацуу нам өөрөө, нэр дэвшигчид ч өөртөө дүгнэлт хийж, цаашид юуг яаж засах вэ гэдэгт төвлөрч ажиллана. Өөрчлөлт зөвхөн гадаад орчинд биш, нам дотор ч хийгдэх ёстой. МАН нийт саналын 51 хувь, АН 30, ХҮН 15 хувийн саналыг авчээ. Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд манай нэр дэвшигчид мэтгэлцээнүүдэд нүүр бардам оролцож, бодлогоо танилцуулсан. Харамсалтай нь, энэ удаагийн сонгуулиар хотын хөгжлийн бодлогоор мэтгэлцсэнгүй.
УИХ-ын гишүүн П.ГАНЗОРИГ: ХҮН нам энэ удаагийн сонгуульд 400 орчим төлөөлөгчөө нэр дэвшүүлсэн. Энэ удаагийн сонгуулиар Архангай, Сэлэнгэ, Дорнод аймагт гурван төлөөлөлтэй болсон. Хан-Уул, Багануур дүүрэгт төлөөлөлтэй боллоо. МАН нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авсан ч 45 төлөөлөгчийн 90 гаруй хувийг авсан. Энэ нь 100 хувь мажоратори тогтолцоогоор явж байгаагийн гажуудал юм. Бид өнгөрсөн гурван жилийн хугацаанд УИХ-ын сонгуульд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр холимог тогтолцоог оруулж ирсэн. Хэрвээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хийж, холимог тогтолцоогоор УИХ-ын сонгууль яваагүй бол яг орон нутгийн сонгууль шиг үр дүн гарах байлаа.
УИХ-ын гишүүн Б.НАЙДАЛАА: Монгол Улс сонгуулиа хийхдээ нэг л болохгүй байна. Өгсөн хүн нь гардаггүй. Хэн мөнгөтэй, хулгайч, худал нь гардаг тогтолцоо болохгүй байна. Сонгуулийн тухай хуулийн хэрэгжилт, арга барил, хууль зөрчсөнд нь үүрүүлж байгаа хариуцлага нь болохгүй байна. Жишээ нь, намын сүлжээ, төрөөс цалин авч байгаа хорооны даргыг нам ашиглаж байна. МАН, АН хоёр ашиглаж байна. Төрийн алба төрлийнх, намынх болчихсон. Үүнийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Сонгуулийн ерөнхий хороо бүрэн ажиллаж чадахгүй байна. Арга барилын хоцрогдолтой байж яаж сонгуулиа хийх юм. Төрийн албыг ашигласан сонгуулийг хүлээн зөвшөөрч болохгүй.
Сэтгэгдэл ( 5 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

ХҮН намыг иргэд тоож хархаа больжээ хиймэл хөөс гууль нь зухуйж байгаа юм.
Жагсаалтаар л гардаг нөхөд ш дээ. Эхийгээ дүгнэ
ta nar khereggui shuu dee , rolidoo itgechikhsen shaaj baina