Ө.Батцэцэг Азийн эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн тоглолтыг шүүлээ

2024 оны 10 сарын 15

Азийн хөлбөмбөгийн холбооны элит туслах шүүгч, МХБХ-ны А ангиллын шүүгч Өнөржаргалын Батцэцэг өнгөрсөн долоо хоногт Эмэгтэйчүүдийн аваргуудын лигийн хоёр тоглолтод ажиллалаа.

Ө.Батцэцэг Вьетнамын нийслэл Хошимин хотод болсон “С” хэсгийн тоглолтуудыг шүүн явуулсан нь Монголын эмэгтэй шүүгчдийн хувьд том алхам болж байна. Тус хэсэгт Япон, Энэтхэг, Тайвань, Вьетнамын шилдэг багууд өрсөлдсөн.

Эдгээр тоглолтуудыг Австрали, Тайланд, Узбекистан, БНХАУ, БНСУ, Мьянмар, Монгол Улсын шүүгч нар шүүн явууллаа.
 

Өмнө дурьдаж байсанчлан монгол шүүгчид Азийн аваргуудын лигийн тоглолт дээр томилогдон ажиллаж байгаа нь Азийн АШТ, нас насны ДАШТ-ий тоглолтуудыг шүүн явуулахад ойртож буйн нотолгоо юм.Ирэх онд манай улсын дээд лигт VAR хэрэгжиж эхэлбэл Монгол шүүгчид тивийнхээ томоохон тэмцээнүүдэд ажиллах нь цаг хугацааны асуудал болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top