Хоёр хоногийн өмнө буюу аравдугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад "Манай хүүхэд бусдад хутгалуулсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлага, мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулахад 17 настай Д гэгчийн дал, нуруун тус газарт үл таних 17 настай, эрэгтэй М нь согтуурсан үедээ хоёр удаа хутгалж, гэмтээсэн байсныг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүллээ.
Иймд иргэд та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хуулийн мэдлэгийг нь дээшлүүлж, хариуцлагыг ойлгуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 0 )