“Play Time” хөгжмийн наадмын үеэр хулгайд алдсан гар утсыг хилээр нэвтрүүлж, худалдахыг завджээ

2024 оны 10 сарын 15

Энэ оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Алтанбулагийн боомтоор улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан Iphone загварын 15 ширхэг гар утсыг хураан авсан. Уг хэрэгт Улаанбаатар Улан – Удэ хотын хооронд зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлдэг Toyoto velfire маркийн автомашины жолооч “З”-г холбогдуулан, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Эд мөрийн баримтаар хураан авсан гар утаснууд нь Нийслэлийн нутаг дэвсгэрээс халаасны хулгайн гэмт хэргийн замаар алдагдсан ба одоогоор 3 хохирогчийг тогтоож мэдүүлэг авсан ба Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан номын баярын үеэр алдсан Iphone 14 pro max, “Play Time” хөгжмийн наадмын үеэр хулгайд алдсан зэрэг гар утаснуудыг эзэмшигчийг тогтоогоод байна. Та бүхэн олон нийтийн газраар зорчих үедээ сонор сэрэмжтэй байж, халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ үү.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.152) 2024 оны 10 сарын 16

Хулгайчид хатуу ял өг цагдаа нь бас хамтрагч байж ч магад шалгаад байвал их юм гарна манай хүүхдийн утас Хятад руу гарсан бсан

0  |  0
Top