VICTORIA'S SECRET | Сахиусан тэнгэрүүд 6 жилийн дараа эргэн ирлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 16

 

Зургаан жилийн дараа дахин зохион байгуулагдаж буй Victoria's Secret брэндийн загварын шоу орон нутгийн цагаар мягмар гарагийн үдэш Нью-Йоркийн Бруклинд болж өндөрлөлөө. 

Эмэгтэй хүний гоо үзэсгэлэн, эрхэмсэг байдлын илэрхийлэл болсон тус шоуг алдарт Жижи Хадид болон Белла Хадид нар нээж, мөн хаалтыг нь хийжээ.

Тус шоунд мөн Victoria's Secret-ийн бэлгэ тэмдэг болсон Адриана Лима эргэн ирсэн бол алдарт Тайра Бэнкс хөтлөгчөөр ажиллаж, дуучин Шер үзүүлбэрээ толилуулж, Эшли Грэхэм, Кейт Мосс болон түүний охин Лайла Мосс, загвар өмсөгч Барбара Палвин, Тейлор Хилл зэрэг үе үеийн сахиусан тэнгэрүүд чуулжээ. 

Ингээд тус шоуны зургуудаас хүргэе. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top