Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 16

 

 

 

Өнөөдрийн байдлаар 55 байршилд 82.5 км авто замыг шинэчлээд байна. Мөн өнөөдөр 4 байршилд зам засварын ажил үргэлжилж байна. Өнөөдөр орой 2 байршилд авто зам хааж, шинэчилнэ. Энэ амралтын өдрүүдэд 7 байршилд зам хааж, шинэчилнэ.

 

  • Кино үйлдвэрийн баруун талаас Доржийн гудамж хүртэлх авто замыг аравдугаар сарын 16-ны өдрийн 22:00 цагаас 19-ний өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.
  • Баянгол дүүрэг, Дилав хутагт Жамсранжавын гудамжны уулзвараас 25 дугаар эмийн сангийн уулзвар хүртэлх авто замыг аравдугаар сарын 16-ны өдрийн 23:00 цагаас 18-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (66.181.176.188)  2025 оны 03 сарын 13

Дорж, Жамсранжав нь юун хүмүүс билээ

1  |  0
Top