Домогт загвар өмсөгчид болох Адриана Лима, Алессандра Амбросио, Тайра Бэнкс нар орон нутгийн цагаар аравдугаар сарын 15-нд болж өнгөрсөн Victoria's Secret-ийн загварын шоуны тайзнаа алхлаа.
Зургаан жил завсарласны эцэст зохион байгуулагдаж буй уг шоунд үе үеийн шилдэг загвар өмсөгчид оролцсон ба алдарт Кэйт Мосс, эгч дүү Хадид, Ириний Шейк ч мөн хүрэлцэн иржээ. Ингээд тэдний хамгийн анхны Victoria's Secret-ийн тайзан дээрх зургийг одоогийнхтой нь харьцуулсан сонирхолтой зургуудаас хүргэж байна.
Сэтгэгдэл ( 0 )