Ё.Отгонбаяр сайд залуусаас томоохон даалгавар авлаа

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 26

Монголын Fасеbook-чдийн холбооноос Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаярт ил захидал хүргүүлсэн гэнэ. Уг захидалд Монгол Улсын дээд боловсролын салбарын хөгжлийн талаар тодорхой хэмжээний мэдээлэлтэй болох, мөн зарим шийдвэрлэх асуудлуудыг санал болгох, хөгжлийн асуудлаар хамтран ажиллах зорилготой байгаагаа дурдаж, хэд хэдэн санал дэвшүүлсэн байна. Тэд онлайн номын сантай болохыг хүссэнээс гадна их, дээд сургуулиудын сургалт, багшлах боловсон хүчний талаарх мэдээллийг ил тод болгохыг хүсч, ирэх сарын 15-ны дотор хэвлэл мэдээллийн хэрэгслэл болон цахим хуудсаараа дамжуулж хариу өгөхийг шаардсан байна. Ямартай ч Ё.Отгонбаяр сайд залуусаасаа томоохон даалгавар авлаа. Хариуг нь юу гэж өгөх бол гэдгийг хүлээх л үлдэв.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top