ХЭН ЮУ ХЭЛЭВ | 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш АН удаа дараа ялагдал хүлээлээ

2024 оны 10 сарын 20

Энэ удаагийн “ХЭН ЮУ ХЭЛЭВ” буланд УИХ-ын гишүүн М.Нарантуяа, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Жаргалсайхан нарын хэлсэн үгнээс онцолж байна.


 

УИХ-ын гишүүн М.НАРАНТУЯА: УИХ-ын гишүүд өглөө ирж, ирцээ бүртгүүлж, үгээ хэлчхээд гараад явчихдаг. Сая өдрийн хоолоо идэх гээд олон гишүүн гараад явчихлаа. Хоолоо идэлгүй энд сууж буй цөөн гишүүндээ баярлалаа. Өрөөнөөсөө чуулганы хуралдааныг үзээд сууж байдаг гишүүд ч бий. Манай намын дарга Б.Батбаатар сонгуульд сүүдрийн Засгийн газар байгуулах амлалт өгсөн. Гэтэл чуулганы хуралдаандаа суухгүй байгааг би их гайхаж байна. Сөрөг хүчний намуудын дарга нар чуулгандаа суухгүй байна. Би УИХ-ын Ёс зүйн хороогоор шүүгдсэн хүний хувьд үүнд бухимдаж байна.

 

УИХ-ын гишүүн Д.ГАНБАТ: Монгол Улсын 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш АН удаа дараа ялагдал хүлээлээ. АН дагуул нам болсоны үр дүн гарлаа шүү дээ. ХҮН нам охин нам болж болохгүй. Ийм л дүнг ард түмэн тавилаа гэж хэлж болно. Олон удаагийн сонгуульд ялагдлаа. Үүнийг өөрчлөх шаардлагатай болсон байна. Нам төлөвших шаардлагатай байна. АН-ыг дагуул нам болгоод байгаа нөхдөд хариуцлага тооцох хэрэгтэй. АН нам шиг нам бай. Энэ бодлогын эсрэг яваад байна. Манай намын даргыг МАН тавьж байна. Ийм байдлыг зогсоох шаардлагатай. Үнэт зүйл, үзэл баримтлалдаа үнэнч байх ёстой.

 

УИХ-ын гишүүн Д.ЖАРГАЛСАЙХАН: Манай нам дүрэмтэй байгууллага. Дүрмийнхээ хүрээнд удирдлагуудад хариуцлага тооцох ёстой. АН-ын Үндэсний бодлогын хороо танхимаар хуралдаагүй. Орон нутгийн сонгуульд ч тааруу оролцлоо. Энэ ч утгаараа асуудал яригдана л даа. Үүнийг ярих ёстой. Яах вэ, өмнөх амжилтаа ахиулсан бол өөр байх байлаа. Түүнээс улам дордуулаад хаячихлаа шүү дээ. АН сөрөг хүчний ажлаа хийх л ёстой, хийхгүй суугаад байж болохгүй байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(202.9.47.26) 2024 оны 10 сарын 23

Сонгуульд АН удаа дараа ялагдал хүлээж байгаа нь АН- н элбэгдорж, сайханбилэг, цагаан, дорлигжав, эрдэнэбилэг, женко, эрдэнэ, батүүл мэтийн өвөө нарын эх орноосоо урвалт, төрийн өмчийг дээрэмдсэн, хулгайлсан, зоригийн амийг хөнөөсөн гэх мэт бусармаг үйлдүүдтэй шууд холбоотой. ...хэрэг хуучирдаггүй...муу нэрийг хусавч арилахгүй гэдэг энэ дээ....

2  |  0
зочин(66.181.184.138) 2024 оны 10 сарын 21

та нарын нам гэж юу байхав дээ инээд хүрчихлээ

1  |  1
Top