Налайх дүүргийн долдугаар хороонд гэр бүлийн гурван хүн шатаж амь насаа алджээ. Энэ сарын 25-ны шөнийн 02:27 цагийн үед тус хорооны иргэн 73 настай эрэгтэй Д-гийн өвлийн сууцанд цахилгааны саатлаас гал гарч, гэрийн эзэн төрсөн хүү 33 настай Ц, 7 настай эрэгтэй Д нарын хамтаар угаартсан байдалтай нас барсан байжээ. Дээрх хэргийг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )