Энэ туршилтыг анх зарим ухаалаг гэгдэх амьтдыг хүмүүсийн дунд хүүхэдтэй адилаар өсгөж хүмүүжүүлбэл хүнтэй адил соёлжиж, ухаалаг зан авир гаргах боломжтой юу? гэх хүмүүсийн толгойд орж ирдэг хачин асуулт дээр тулгуурлан эрдэмтийн баг явуулсан байдаг.
1900-аад оны эхэн ба дунд үед оюун ухаант амьтдын төрлийг судлахын тулд бүх амьдралаа зориулсан судлаач Уинтроп Келлогг нь Индианагийн их сургууль, хожим нь Флоридагийн их сургуульд харьцуулсан сэтгэл судлаачаар ажилладаг байжээ. Тэрээр хүү Доналдаа 10 сартай байхад нь долоон сартай Гуа эм сармагчинтай хамт өсгөж эхэлсэн байна. Ингэж тэдний хөгжлийг зэрэгцүүлэн ажиглахаар төлөвлөжээ. Гуа, Доналд хоёр ах дүүс шиг өсөж, хүмүүжнэ гэж судлаач боджээ. Уинтроп есөн сарын турш сармагчинд хүүгийнхээ адил байнга анхаарал тавьж, зааж сурган, ярьж, хувцас, живх өмсгөдөг байв. Гуа бусад сармагчны адил ур чадвар, бие бялдрын хувьд хүч чадалтай болоод байж. Босоогоороо явж, энгийн 20 даалгаврыг биелүүлж, 12 сартайдаа Доналдаас ч илүү "ухаалаг" болсон байлаа.
Гэвч удалгүй тэдний хооронд ихээхэн ялгаа гарч ирэх болов. Доналд хүү хүмүүсийг гадаад төрх, царайгаар нь таньж чаддаг болсон бол Гуа зөвхөн үнэрлэх, өмссөн хувцсаар нь таньдаг байв. 16 сартайдаа Доналд богино үг хэлж сурч байхад Гуа ямар ч үг хэлж чадахгүй хэвээр л байлаа. Гуа эхэндээ даалгаврыг сайн ойлгож, биелүүлдэг байсан ч өдөр өнгөрөх тусам түүний тархи Доналдын хөгжлөөс хоцрогдож байв. Харин Доналд хүүгийн хувьд сармагчин дүү нь нөлөөлж, Гуагийн гаргаж буй дуу авиаг дуурайж эхлэв. Туршилтын зорилго нь Гуаг илүү хүн шиг болгохыг хүсэж байсан ч эсрэгээр Доналд шимпанзег илүү дуурайх болсон тул есөн сарын дараа туршилтыг зогсоохоор шийджээ. Гуа-г Флорида дахь Йеркесийн бүсийн бич судлалын хүрээлэн рүү явуулаад жил хүрэхгүй хугацааны дараа уушгины хатгалгааны улмаас үхжээ. Өнөөгийн жишгээр тус судалгаа ёс зүйгүйд тооцогдох хэдий ч сонирхолтой дүгнэлтэд хүрсэн. Зарим сармагчнууд авиагаараа үг үүсгэх чадвартай болох нь батлагдсан ч тархины хөгжил хангалтгүй гэж 1900-аад онд дүгнэжээ. Сармагчныг хүн болгон өсгөх нь одоогоор боломжгүй юм.
Х.Энхболд
Сэтгэгдэл ( 1 )
Маш тэнэг туршилт хийж дээ. Амьтан бол ухаалаг биш араатанлаг төрөлхийн чанартай. Хүн бол ухаалаг чанартай. Гэхдээ хүмүүс дотор араатан шиг авирладаг ухвар мөчид хүн дүрст сармагчингууд олон бий.