Энэ удаагийн "Хэн юу хэлэв" буланд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Г.Очирбат нарын хэлсэн үгийг онцолж байна.
УИХ-ын гишүүн, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа:
-Энэ жил манай салбарын төсөв нэлээд хасагдсан. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ БОАЖ-ын сайд байхдаа “НҮБ-ын Цөлжилтийн эсрэг ОУ-ын хурлыг Монголд зохион байгуулна” гэж тохиролцсоноос болоод өнөөдөр Засгийн газарт маш том ачаа ирж байна. Зардал нь 100 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгаа учраас Засгийн газрын толгойны өвчин болж хувирсан. Нэгэнт тохирчихсон учраас хийхээс өөр аргагүй. Үүнээс болж манай салбарын бүх төсөв хасагдсан. Энэ жил хурлын бэлтгэл ажилд 50 тэрбум төгрөг тавигдсан байна.
УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан:
-Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл дээр үүсээд байгаа асуудлыг сонссон. Эрүүл мэндийн нэгдлийн удирдлагууд төсөв мөнгөө зөв зохистой зарцуулж чадахгүй байна гэж дүгнэсэн. Тиймээс Эрүүл мэндийн яамны зүгээс Нийслэлийн эрүүл мэндийн газарт албан тоот хүргүүлсэн, дээрх асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг өгсөн байгаа. Надад дүүргийн эрүүл мэндийн төвийн удирдлагыг солих эрх байхгүй. Гэхдээ бүх эмнэлгийн үйл ажиллагаа доголдолгүй явах ёстой. Иргэд эмнэлгээс цаг алдалгүй тусламж үйлчилгээгээ хүргэх ёстой. 2021 оноос хойш Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрүүлэх ёстой мөнгийг төвлөрүүлээгүй. Энэнээс болж салбар яам 218 тэрбум төгрөгийн алдагдалд ороод байна. 2022 онд Covid-19 цар тахлын үед омикроны эсрэг үзүүлсэн тусламж үйлчилгээнд гарсан зардлыг энэ санд төвлөрүүлээгүйгээс болж, өнөөдрийн нөхцөл байдал үүсээд байгаа юм. Цаашид анахаарч ажиллана. Эмч, эмнэлгийн ажилтнуудын цалин урамшууллыг цаг хугацаанд тавина.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
-Одоогоос дөрвөн сарын өмнө УИХ-ын сонгууль болоход МАН, АН мөрийн хөтөлбөртөө чөлөөт эдийн засгаа дэмжинэ, төр цомхон байна, татвар нэмэхгүй гэх зэргээр амлалтууд өгч УИХ-д орсон. Гэтэл одоо төсвийн зарлагаа 20 хувиар нэмэгдүүлж орж ирж байна. Эндээс иргэдэд олон асуулт гарч ирэх байх.
Хоёрдугаарт, Үндэсний аудитын газрын анхааруулж жил бүр гаргадаг дүгнэлт, зөвлөмжийг анхаарч хэрэгжүүлдэг засаг төр гэж алга. Хүлээж авч хэрэгжүүлдэггүй юм бол энэ байгууллагыг татан буулгавал яасан юм. Тухайлбал, өмнөх төсвийн ерөнхийлөн захирагч нарт өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалгүй. төсөвлөлтийн шаардлага хангаагүй зэрэг зөвлөмжүүдийг өгсөн атал хүчээр л төсвөө явуулах гэж байна.
Сэтгэгдэл ( 3 )
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Online хийгээч илүү хямдхан болно шүү. Тэгж л их ард түмний мөнгийг хурал хийж худлаа ярих ажилд зарцуулах гээд байгаа бол