Бие даалтын 7 хоног I Сурагчид юу хийх вэ!

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 10 сарын 21

Ерөнхий боловсролын сургуулиудыг 2024-2025 оны хичээлийн жилд гурван улиралтай хичээллэх хуваарь гаргаснаар өнгөрсөн жилийнх шиг арваннэгдүгээр сард амрахгүй, харин арванхоёроос нэгдүгээр сард нэгдүгээр улирлын амралт тохиож, урт хугацаанд амрахаар байгаа. Хичээлийн жилийг гурван улиралтай болгосонтой холбоотойгоор хичээлийн жилийн нэг болон хоёрдугаар улиралд "Бие даалтын 7 хоног"-ийг шинээр зароасан ба энэ хичээлийн жилийн "Бие даалтын 7 хоног" аравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэх юм байна.

Сурагчдын бие даан суралцах арга барилыг нэмэгдүүлэх зорилготой "Бие даалтын 7 хоног"-ийн хүрээнд зохион байгуулах үйл ажиллагааны зөвлөмжийг Боловсролын ерөнхий газраас дараах байдлаар гаргасан байна. Зөвлөмжийн дагуу сургуулиуд өөрсдийн онцлог, нөхцөл байдал, сурагчдын сонирхолд нийцүүлэн дараах байдлаар хөтөлбөр гарган, хэрэгжүүлэх юм. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top