ЦАГ АГААР | Нойтон цас үргэлжлэн орж, цасан шуурга ШУУРНА

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 21

 

МАЛЧИД, ИРГЭД, ТЭЭВЭРЧДИЙН АНХААРАЛД:

Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр буюу 10 дугаар сарын 21-нд зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас үргэлжлэн орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Иймд, цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан улсын чанартай томоохон авто замууд дээр халтиргаа гулгаа ихээр үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул аль болох холын замд зорчихгүй байх, зайлшгүй зорчих тохиолдолд автомашины бүрэн бүтэн байдлыг сайтар хангахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top