Солонгосын Мүүнийхэн залуусын тархийг угааж, охидыг харийхантай гэрлүүлсээр байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 26

Монгол Улсад гадаадын олон шашны байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэдний нэг нь нь Хангуг улсаас гаралтай “Эв нэгдлийн Монголын сүм” юм. Энэ байгууллага залуусын тархийг угаан гудамжинд бараа заруулж, охид бүсгүйчүүдийг харийнхантай гэрлүүлсээр олон жилийн нүүрийг үзжээ. Энэ байгууллагын тухай дэлгэрэнгүй өгүүлье.
Тус шашин 1994 онд Монголд орж ирсэн бөгөөд “Эв нэгдлийн Монголын сүм” нь 2000 онд Нийслэлийн иргэдийн хурлын 115 дугаар тогтоолоор шашны үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч байжээ. Мүүнийн шашин нь 1940-өөд оны үеэс Солонгосын Сан мён мүүн гэгч эрээс үүсэлтэй ажээ. Сан мён мүүн нь 1920 онд төрсөн бөгөөд тэрээр 1936 онд 16 настайдаа Есүстэй уулзсан гэх яриа дэгдээснээр түүний шашны үйл хэрэг эхэлжээ. Тэрээр өөрийгөө би Есүс Христийн хоёрдагч төрөл, хүн төрөлхтөн бүгд нүгэлтэй учраас миний үгээр явах ёстой гэж үзэл баримтлалыг номлодог байна. Энэ бол Мүүнийн шашны гол үзэл баримтлал юм. Дэлхий даяар Мүүнийхэн энх тайвныг тогтоох нэрээр хачирхалтай үзэл санаагаа түгээн, залуусыг хооронд нь гэрлүүлж, тэднээр гудамжинд бараа бүтээгдэхүүн заруулдаг байна. Шашныг үндэслэгч Мүүн “хүн эхнэр нөхрөө сонгох чадваргүй байдаг” хэмээн залуусын тархийг угааж эхнэр нөхөр сонгон өгч тэднийг хооронд нь гэрлүүлдэг байна. Монголд жилд доод тал нь 100 орчим залуусыг хооронд нь гэрлүүлдэг гэх мэдээлэл байна. Түүнээс доод тал нь 20 гаруй охид бүсгүйчүүдийг гадаадын иргэнтэй гэрлүүлдэг талаар эх сурвалжууд мэдээлж байна. Солонгос эртэй гэрлэсэн эмэгтэйчүүд дарамтанд ороод ирж байсан нь ч бий ажээ. Мүүнийхэн бүтэн сайн бүр XIII хороололд байрлах дөрвөн давхар шар байшинд цуглаанаа хийдэг байна. Цуглаанд ирсэн залуус Мүүн, түүний эхнэрийн зурагны өмнө “Жинхэнэ аав ээж минь нүгэл хилэнцээс минь салгаж өгөөч, би таны төлөө бие сэтгэлээ зориулна” хэмээн чанга дуугаар уйлан мөргөл үйлддэг байна. Залууст Мүүнийхэн аав ээж тань бүгд нүгэлтэй тул Мүүн болон түүний эхнэрийг жинхэнэ аав ээж тань гэж сургадаг байна. Одоогоор “Эв нэгдлийн Монголын сүм”-ийн тогтмол үйл ажилгаанд 700-800 оюутан залуус оролцдог ажээ.
Залуус дэвтэр, бал, оймс өндөр үнээр зарж сүмдээ хандивладаг
Залуус зах дээрээс хямд үнэтэй бал дэвтэр, бичгийн хэрэгсэл, оймс, салфетка худалдан авч гудамжинд гаран хүмүүсийг хуурч мэхлэн хэд дахин нэмж заран мөнгөө Мүүнийн шашинд оруулдаг байна. Тэд 400 төгрөгний балаа 1000 төгрөг болгон худалддаг ажээ. Гудамжинд явж байхад “Би хүүхдийн төлөө буяны байгуулагаас явж байна, таны бараа худалдан авч оруулсан мөнгө буяны үйлсэд зарцуулагдана гээд л залуучууд гүйгээд ирдэг. Энэ бол Мүүнийн шашны залуус юм. Сүхбаатарын талбайд бараа зарж явсан, Энхжаргал гэдэг охинтой уулзаж цөөн асуултад хариулт авсан юм. Тэрээр “Тэмдэглэлийн дэвтэр хүүхдийн оймс, бичгийн хэрэгсэл байна, худалдаж авах уу” гээд хүрээд ирлээ.
-Чи хаанаас явж байгаа юм бэ?
-Хувиараа
-Энэ шоо, бал хэд вэ?
-Мянган төгрөгний бал. Шоо нь 1200.
-Энэ бал 500 төгрөгөөр зардаг бал шүү дээ?
-800 төгрөг гэдэг л дээ. Гэхдээ ашиг гаргахын тулд үнэ нэмж зарах нь ойлгомжтой шүү дээ. /Түүний зардаг бал, шоо нь 400-500 төгрөгөөс хэтрэхгүй/
-Чи хувиараа явж байгаа гэж үү. Эв нэгдлийн хөдөлгөөнөөс яваа юм биш үү?
-Хөдөлгөөнөөс явж байгаа нь үнэн. Гэхдээ намайг хөдөлгөөнөөс зар гэж хэлээгүй, сайн дураараа явж байна. Бид эндээс амьдрах гарцыг хардаг, ойлгох зүйл олон.
-Танай хөдөлгөөнийхөн Мүүнийн шашинд итгэх болсон шалтгаан нь юу вэ?
-Мүүнист шашны урсгал биш шүү дээ. Мүүн гэдэг хүнд нь биш үзэл бодолд нь итгэдэг. Тэр хүний үзэл бодол бол агуу.
-Мүүний сургаалиар гэрлэхийг зөвшөөрч байна гэсэн үг үү?
-Адислал уу /Залуусыг хооронд нь Мүүн гэрлэх ёслол үйлдэхийг хэлдэг аж/. Мэдээж зөвшөөрдөг. Яагаад болохгүй гэж. Миний сонголт шүү дээ.
Түүнтэй ийнхүү ярилцсан юм. Оруулж ирсэн мөнгийг нь шашны тэргүүд нь “Хүмүүсийн сайн сайхны төлөө зарцуулна” хэмээн тайлбарладаг ажээ. Монголд сайн бараа зарж, үнэнч зүтгэсэн залуус Солонгос, Америк, Япон явж... Үргэлжлэлийг эндээс уншина уу

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top