Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн Үндэсний хороо хамтран Монгол Улсын Ерөнхий сайдын 71 дүгээр захирамжаар батлагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө (2024-2027)”-г үндэсний хэмжээнд танилцуулах ажлыг зохион байгуулжээ.
Энэ ажлын хүрээнд Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны Эрэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Батхишиг өнөөдөр /2024.10.23/ Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон дэргэдэх газар, хэлтсийн харъяа байгууллагын албан хаагчдад танилцуулга хийсэн байна.
Тус танилцуулга мэдээлэлд эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон цаашид хэрхэн хэрэгжүүлэх гарц, шийдлийн талаар дурьдсан байна.
Сэтгэгдэл ( 0 )