Н.Өнөрцэцэг: Ээжийгээ дахин уучлаарай, үр минь

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 10 сарын 28

 

Сэтгүүлч Н.Өнөрцэцэг хорих ангиас захидал илгээснийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Нар, хур тэгширч хүн зоны сэтгэл тэнийсэн долдугаар сарын 18, 19-ний өдрүүд сэтгүүлч Н.Өнөрцэцэг миний хувьд хар дарсан аймшигт өдрүүд байлаа.

Энэ өдрүүд одоо ч гэсэн үргэлжилж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл, Татварын байгууллагын төлөөлөл, прокурор, шүүгчдийн дунд цагдаагаар чанд хатуу мануулсан хаалттай хаалганы цаана хоёр өдөр шүүлгэж, 4.9 жилийн ялын тогтоол уншсанаас хойш 100 гаруй хоног өнгөрч байна. Миний итгэл үнэмшил, миний үйл хэрэг шиг та бүхний нүдний өмнө ил байсан зүйл үгүй билээ. Би шударга ёс байдаг гэдэгт итгэж байсан. Би авлигагүй, ил тод, утаа түгжрэл үгүй эрүүл орчинд , иргэд нь ажилтай, орлоготой, аз жаргалтай амьдардаг ийм л нийгэмд амьдрахын төлөө тэмцэж ирсэн. Эцэст нь өнөөдөр өргөст торны цаана хоригдож байна.

Цаг наргүй, өдөр шөнөгүй, цагийн зүү шиг зогсолтгүй ажилладаг сэтгүүлчийн ажлаа хийж яваад ийм байдалд орсондоо харамсаад баршгүй сууна. Миний эрх чөлөөг торны цаана хийх шийдвэр гарсан тэр өдөр “Ааваа намайг хэлмэгдүүлчихлээ шүү дээ” гэж уйлан хайлан бичлэг хийх үед миний зүрх зогсох мэт болж, хамаг бие хөшиж, толгой дээрх үснүүд маань хуйх руу минь нэг нэгээрээ хатгаж байх шиг аймшигт мэдрэмж намайг эзэмдсэн. Тэр мөчийг үгээр илэрхийлэхэд одоо ч надад хүнд байна. Гав гинж тачигнаж, төмөр хаалга чихран хаагдаж, бие дэх эд зүйлсийг минь хураан авсан тэр мөчид аав минь л аврах юм шиг бодогддог юм билээ. Хөөрхий дөө, миний муу малчин аав төрийн том тээрэмний өмнө хүчин мөхөстөхийг мэдэж байсан ч тэрхэн мөчид өөрийгөө хүчлэн барьж байсан хүлээс тасран унасан хэрэг. “Ээж нь ажилдаа явчихаад ирье” гээд нялх үрээ унтаагаар нь үнсэж үлдээгээд, “Охин нь хэрэг хийгээгүй учир яах ч үгүй” гэж ижий, аавдаа хэлээд нутгийн 100 жилийн ой руу нь үдсэн минь нүдний өмнө жирэлзээд өнгөрсөн. Тэднийгээ хуурчихсан мэт маш хэцүү байсан, одоо ч гэсэн … Нялх жаахан үрээ анх сургуулийн босго алхаж ороход ээж нь хамт байгаагүйд уучлаарай… гэж энд би өөртөө шимшрэн хэлдэг.

Ээжийгээ шоронд орсныг хожим нь мэдсэн хүү минь ангийнхандаа “Миний хөөрхөн ээж Япон явчихсан” гэж худал хэлсэн тухай сонсоод энд би цээжээ нэвтэртэл уйлахаас өөр юу ч хийж чадаагүй. Бяцхан үрээ тийм байдалд оруулсандаа маш их харамсаж байна. Ээжийгээ дахин уучлаарай, үр минь. Мөн өдөр бүр даралт нь ихсэж, шөнө бүр нойр нь хулжин , цаг мөчийг тарчин там дунд өнгөрөөлж байгаа өндөр настай ээж, ааваасаа хүлчил өчье. Охин нь давж заалдах шатны шүүх хурал товлогдохыг хоног тоолон хүлээж сууна. Шүүх байгууллагад итгэх итгэл маань өнөөг хүртэл гээгдээгүй ээ. 2024 оны аравдугаар сарын 23-ны өдөр хорихийн Тоо бүртгэлийн ангиар дамжуулан Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд “Надтай холбоотой хэргийг нээлттэй, ил тод явуулж өгөөч” хэмээн хүсэлт гаргалаа. Өмнө нь ч би энэ хүсэлтээ уйгагүй тавьсаар ирсэн билээ. Одоо би олон нийт та бүхнээсээ дэмжлэг хүсч байна. Та бүхэн минь надтай холбоотой хэргийг хэлэлцэх Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй, ил тод хийхийг шүүхээс хүсэхэд минь дэмжээд өгөөрэй.

Сэтгүүлч миний бие ямар гэмт хэрэг үйлдэв, яагаад хүний аминд хүрсэн гэмт хэрэгтнүүдээс болон авилгач дарга нараас өндөр ял авав гэдгийг олон нийт та бүхэн ч мэдэх хэрэгтэй болов уу. Монгол Улсад сөрөг хүчний дуу хоолой өдрөөс өдөрт алсарч, төрд хяналт үгүй болсон гэдгийг шоронд байгаа би, эрх чөлөөтэй байгаа олон нийт та бүхэн бүгд харцгааж, мэдэрцгээж байна. Эрх чөлөөгөө хасуулан, элэг жиндэм өргөс торны цаана эмтэрч суугаа сэтгүүлч миний цорын ганц хүсэл гагцхүү шүүх хурлыг нээлттэй, олны нүд, чихэн дээр хийж өгөөч гэх хүсэл шүү. Дахиад хүсье, Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөөч. Шударга шүүх байгаа гэдэгт би итгэсэн хэвээрээ байгаа шүү. Олон түмний минь мэдэх эрхийг Бурхан ивээг! … дүгээр хорих ангиас Сэтгүүлч Нарангийн Өнөрцэцэг илгээв.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochid(86.111.137.17) 2024 оны 11 сарын 02

hetsuu l bgaa ,gehdee udahgui shuuh hural ni bolj unen tsagaan ni todroh bh gej itgej bn

0  |  0
Зочин(103.212.118.41) 2024 оны 11 сарын 02

Хаалтын гэрээ , шантаажаар мөнгөжсөн сэтгүүлчдийн тэргүүн сэтгүүлч

0  |  0
S(66.181.177.33) 2024 оны 11 сарын 01

SAWN80855877

0  |  0
Зочин(66.181.191.181) 2024 оны 11 сарын 01

Хохь нь дааганаас бус даравгар амнаас болдог юм ухаан сууж,хулгай хийж,хүн шантаажилж болохгүй юм бна гэж ухаартлаа наанаас суу хүмүүж балай авгай

0  |  0
Энхээ(66.181.184.63) 2024 оны 10 сарын 31

Хэт дарамталж их хэмжээний санхүүжилт авч байсны гор шүү дээ хэмжээ хэтэрсэн юм

3  |  0
Азбаяр(103.212.117.19) 2024 оны 10 сарын 31

Өнөрөө байнга л ард иргэдээ турхирч байх юм. Яах санаатай юм бол доо.Монголын ард түмэн өрөвч зөөлөн болохоор олон хүнийг турхирч цус үзэх гээд байдаг юм болов уу?

1  |  0
Bold (95.117.33.201) 2024 оны 10 сарын 31

hojimdson gemshil hudla bitgi jujed bai darwaisan haltar shantajchin awgai min chi gantsar jisen heregte yal awa yu

3  |  0
Зочин(80.148.22.12) 2024 оны 10 сарын 31

Хохь чинь балай авгай бүү гоншгоно ялаа эдэлж ухаан суу мал минь их дарвагнавал яадгийг мэдэр

3  |  1
zochin(1.73.151.118) 2024 оны 10 сарын 31

ene horigdol ganthaara yal idleed bgaa yum u ⁉︎ busdch adilhan ur huuhdee hayaad hiisen yalaa edelj bna ene daravgar avgai shorond ochood mun humuujehgui yum a yaliin hundelj ugvul taarna horvoogiim hogd yavna bagdaad bgaa yum bich u busd horogdoluud mun chamtai adilhan ehtei shu

2  |  1
Top