Өнөөдөр зарим нэгэн аймгууд болон нийслэлийн хэд хэдэн дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн 14 машин хүлээлгэн өглөө. Үүнээс өмнө нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд түргэн тусламжийн 24 машин нь үйлчилдэг байжээ. Энэ нь нэг сая гаруй хүн амтай нийслэлийн хэмжээнд хангалтгүй тоо учир түргэн тусламжийн газар ачааллаа дийлдэггүй байжээ. Мөн захын дүргүүдэд хүрэлцээ муу, цаг хугацааны хувьд хоцорч очдог гэхчилэн асуудал нэг бус байсан гэнэ. Түүний дээр иргэдэд үйлчилдэг тэдгээр машинуудыг сүүлийн 12 жилийн хугацаанд шинэчлээгүй байсан юм. Тиймээс үйлдвэрийн будаг нь ханхалсан тэдгээр шинэ машинуудыг Эрүүл мэндийн яам, эмнэлгийн түргэн тусламжийг сайжруулах хүрээнд авсан байна. Харин хөдөө орон нутгийн хувьд Хэнтий,Баян-Өлгий, Говьсүмбэр, Өмнөговь, Дархан уул зэрэг аймгуудын нэгдсэн эмнэлэгүүдэд өгч байгаа юм.
А.Туяа
Zindaa.mn- Үндсэний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )