Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт аврах ажиллагааны 4, гал түймрийн 40 дуудлага бүртгэгдлээ. Алба хаагчид 29 иргэний аюулгүй байдлыг ханган, 3 тэрбум 608 сая төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллав.
Гал түймрийн дуудлагыг дүүргээр нь ангилахад БЗД-9, СБД-4, СХД-12, ХУД-1, БГД-6, ЧД-4, НД-2, БНД-1 бүртгэгдсэн байна.
Пийшин, зуух, яндангийн галын аюулгүй байдлыг ханган, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагааг тогтмол шалгаж, цахилгааны хэт ачаалал үүсгэхгүй байхыг зөвлөж байна.
Сэтгэгдэл ( 0 )