Телевизийн голдуу хэсэг сэтгүүлч дараах үндэслэлээр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн онц их хурлыг зарлахыг шаарджээ. Үүнд хэвлэл мэдээллийн салбар чөлөөт зах зээлийн нийгэмд шилжээд 21 дэх жилийн нүүрийг үзэж байгаа ч чанарын хувьд дорвитой өөрчлөгдсөнгүй. Энэ өөрчлөлтийн түүчээ нь болох ёстой, сэтгүүлчдийн эрх ашгийг хамгаалах үндсэн үүрэгтэй монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл өнгөрсөн хугацаанд үзэг нэгт нөхдийнхөө эрх ашгийг тууштай хамгаалж, илэрхийлж чадахгүй байна, хэвлэл мэдээллийн салбартай холбоотой хууль эрх зүйн акт, дүрэм журам батлах ажиллагаанд идэвхийлсэнгүй, сэтгүүлчдийн гадаад хамтын ажиллагаа, харилцан сургах идэвхи санаачлагагүй байгаа зэргийг шүүмжилж, онц их хурал зарлан хуралдуулахыг шаардсан байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлд шаардлага хүргүүлсэн сэтгүүлчид шаардлагынхаа хариуг ирэх сарын нэгэнд авна гэдгээ албан ёсоор мэдэгдсэн байна. Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагууд ч энэ хугацаанд багтаж, хариуг нь өгнө гэдгээ илэрхийллээ.
А.Туяа
Zindaa.mn- Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )