Ч.ӨНӨРБАЯР: Чадваргүй төрийн албан хаагчид чирэгдэл учруулдаг

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 11 сарын 06

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр өнгөрсөн долоо хоногт томилогдсон Ч.Өнөрбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар 2022 онд Засгийн газрын хяналтын тухай хууль гэж батлагдаад байгуулагдсан. Ерөнхийдөө бол хуучин мэргэжлийн хяналт шиг. Иргэд, аж ахуйн нэгжээ шалгадаг байхаа түр больё оо. Харин төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа хууль ёсны дагуу явж байгаа эсэхийг хянадаг, шалгадаг байя гэж анх байгуулсан юм билээ. Харьцангуй шинэ байгууллага гэж ойлгож болно. Миний хувьд өмнө нь хийж байсан сайн зүйлүүдийг үргэлжлүүлээд, хийж хэрэгжүүлж чадаагүй зүйлүүдийг хийе гэж бодож байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд онцоллоо.

Түүнчлэн "Засгийн газрын томоохон бодлого, чиглэлийг хэрэгжүүлж ажиллана. Засгийн газрын тэргүүлэх 20 ажилтай 16 яамны ажил уялдаж байгаа эсэхийг нэгтгэж гаргаж, уялдуулна. Жишээ нь, Монгол Улсад Эрчим хүчний хэмнэлтийн хууль гэж бий. Энэ хууль хэрэгждэггүй юм билээ. Хэрэв хууль хэрэгжиж байсан бол өнөөдөр 270 тэрбум төгрөгийн их хэмжээний өр хуримтлагдахгүй байсан. Өнгөрсөн 2019 оноос хойш эрчим хүчний үнэ, тарифт өөрчлөлт хийгээгүй явж ирсэн. Уг нь, жил бүр үе шаттай нэмж ирсэн бол өнөөдрийн байдал үүсэхгүй байх байсан гэж харж байна. Тэр нь иргэдийн нуруунд хүнд ачаа болохгүй байх байсан. Гэтэл энэ бодлогыг хэрэгжүүлэх ёстой албан тушаалтан, бүтэц нь яагаад ажиллахгүй байгаа юм. Тэр бүхнээс ажлаа эхэлнэ. Төр иргэндээ хурдан, хүртээмжтэй үйлчилдэг байх чиглэлд реформ хийх ёстой. Засгийн газар болон түүний харьяа байгууллага иргэдэд хэрхэн хүрээмжтэй ажиллаж байна вэ гэдэгт анхаарч, хяналт тавьж ажиллах болно" гэлээ

Үргэлжлүүлэн "Анх энэ байгууллага 150 хүний бүтэц, орон тоотой байсан гэсэн. Гэхдээ бүрэн хүчээрээ ажиллаж чадахгүй байгаа юм билээ. Зарим нэгийг нь сургана. Хүний нөөцийн талдаа шинэ салхи оруулна. Нэмэлтээр судлаач, мэргэжилтнийг ажиллуулах боломжтой. Санаачилга гаргаад ажиллах юм бол маш олон боломж бий. Би ажлаа аваад долоо хонож байна. Төрийн байгууллага хүмүүсээ байнга сургах, хүмүүжүүлэх нь зөв. Мэдлэггүй, чадваргүй, сул дорой төрийн албан хаагч л иргэдийг чирдэг, иргэдэд аашаа гаргадаг, асуудлыг нь шийддэггүй. Чадваргүй төрийн албан хаагчид аль болох ажлаас хойш суух гээд байдаг шүү дээ. Тэгэхээр миний хувьд цаашид ажилчдаа сургах ажлаа үргэлжлүүлнэ гэж бодож байна. Харин улс төрийн албан хаагчдад хариуцлага тооцож чадахгүй. УИХ өөрөө хяналт тавьж, хариуцлагаа үүрүүлээд явна. Гэмт хэрэг зөрчлийн асуудлыг нь хуулийн байгууллага шалгана. Бид цэвэр гаргасан тогтоол, шийдвэр, бодлогыг Засгийн газрын байгууллагуудын түвшинд бүрдүүлж ажиллах, эргээд иргэдэд тайлагнах л үүрэгтэй юм" хэмээн ярилаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(139.5.218.73) 2024 оны 11 сарын 06

ANUSDI80955877

0  |  0
иргэн(66.181.160.79) 2024 оны 11 сарын 06

чадваргүй ажлаа мэддэггүй төрийн албан хаагчид ниигмийн даатгал, нийгмийн халамжаар дүүрэн бн шүү.

0  |  0
зочин(66.181.190.46) 2024 оны 11 сарын 06

зүгээр л ажлаа хий битгий попроод худлаа балайраад бай имй болохоор чинь ард түмэн чамйаг сонгохгүй байна гэж ойлго

0  |  0
zochin(49.97.21.230) 2024 оны 11 сарын 06

chi ymar bolovsroltoi be ⁉️end tendhiin darga Nariin bugsiig archij ugdug bool chi naad asuudalaa uurusuu tavdaa busd chamd salavch ugue *** Ч.Өнөрбаяр chi hen be anduursan uhna zuv maana shu

1  |  0
zochin(49.97.21.230) 2024 оны 11 сарын 06

chi ymar bolovsroltoi be ⁉️end tendhiin darga Nariin bugsiig archij ugdug bool chi naad asuudalaa uurusuu tavdaa busd chamd salavch ugue *** Ч.Өнөрбаяр chi hen be anduursan uhna zuv maana shu

0  |  0
оооо(157.15.7.113) 2024 оны 11 сарын 06

МУИС-д байхдаа ёстой чадваргүй шаар байсан да энэ

1  |  0
тт(66.181.168.82) 2024 оны 11 сарын 06

донгос. өөрөө хир боловсорчихоод хуцаж байгаа юм: төрийн албан хаагчдыг бага доромжлоорой

1  |  0
Top